МОНГОЛБАНК репо арилжаагаар 50 ТЭРБУМ төгрөгийн эх үүсвэр олголоо МОНГОЛБАНК репо арилжаагаар 50 ТЭРБУМ төгрөгийн эх үүсвэр олголоо
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

МОНГОЛБАНК репо арилжаагаар 50 ТЭРБУМ төгрөгийн эх үүсвэр олголоо

2021 оны 4 сарын 27

Монголбанкнаас урт хугацаат репо санхүүжилтээр олгосон эх үүсвэрээр энэ сарын 23-ны байдлаар банкууд 1667 аж ахуйн нэгжид нийт 268 тэрбум төгрөгийн зээл олгоод байна.

Репо арилжааны хүрээн дэх зээл олголтыг тасралтгүй, хэвийн үргэлжлүүлэхээр Монголбанк өчигдөр банкуудаас ирүүлсэн саналд үндэслэн 50 тэрбум төгрөгийн дүн бүхий репо арилжааг зохион байгууллаа.

Цар тахлын тархалтаас шалтгаалан гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан банкууд зээлийн хүсэлтийг онлайнаар хүлээн авч, судалгааг хэвийн үргэлжлүүлж байгаа аж.

Иймд Монголбанкнаас тавьсан шалгуурыг хангаж буй харилцагчид ХААН, Худалдаа хөгжлийн, Голомт, Хас, Төрийн, Капитрон, Кредит, Тээвэр хөгжлийн, Богд банкуудад хандан зээл авах, өмнөх зээлд дахин санхүүжилт хийлгэх боломжтойг төв банк мэдээлэв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
626081
1 эможи

keyboard_arrow_up