МОНГОЛБАНК: Залуучуудад санхүүгийн боловсрол олгох СУРГАГЧ БАГШ НАР бэлтгэгдлээ МОНГОЛБАНК: Залуучуудад санхүүгийн боловсрол олгох СУРГАГЧ БАГШ НАР бэлтгэгдлээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

МОНГОЛБАНК: Залуучуудад санхүүгийн боловсрол олгох СУРГАГЧ БАГШ НАР бэлтгэгдлээ

2021 оны 4 сарын 14

Arslan.mn

Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль, Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэл, Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах хүрээнд 2020 онд Монголбанк болон Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар хамтран ажиллах санамж бичиг байгуулсан билээ.

Үүний дагуу Монголбанкнаас залуучуудад санхүүгийн боловсрол олгох нийслэл, орон нутгийн 35 сургагч багш бэлтгэх сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Энэ удаагийн сургагч багш бэлтгэх сургалт нь “Дэлхийн мөнгөний долоо хоног” аяны хүрээнд зохион байгуулагдсанаараа онцлог байв. Сургалтад 9 дүүрэг, 21 аймгийн залуучуудын хөгжил хариуцсан ажилтнууд оролцсон бөгөөд цаашид бэлтгэгдсэн сургагч багш нар нь залуучуудад хувь хүний санхүүгийн боловсрол олгох ажлыг хэрэгжүүлнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625518
0 эможи

МОНГОЛБАНК

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up