COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
02 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Монголбанк “COVID-19”-ын ажлын хэсэгт орж ажиллах санал гаргав

админ
2020 оны 12 сарын 24

ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN

УИХ-аас энэ оны  дөрөвдүгээр сарын 29-ний өдөр баталсан “COVID-19”-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-ийн 10 дугаар зүйлд цар тахлын үед Монголбанк болон банкнаас авах арга хэмжээг зохицуулсан. Өчигдөр тус хуулийн хэрэгжилт, нэмэлт өөрчлөлт оруулах тухай саналыг УИХ-аар хэлэлцсэн. Монголбанкнаас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, тус хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах  саналаа  Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн  танилцуулсан юм.    Үүнд банкны салбарын эх үүсвэрийн зардлыг бууруулах, төв банкнаас эх үүсвэр олгох хүрээнд мөнгөн хадгаламжийн хүүгийн хэмжээ нь банкуудын нийтэд зарласан хугацаатай хадгаламжийн жигнэсэн дундаж хүүгээс хэтрэхгүй байх. Түүнчлэн  цар тахлын үед банкны хугацаагүй хадгаламж, харилцах дансанд хүү тооцохгүй. Банкны тусгай хадгаламжийн дансанд энгийн хадгаламжийн хүүгээр хүү тооцох. Мөн Төвбанк банкинд зээл олгохоос гадна банкнаас үнэт цаас худалдан авах зохицуулалтыг нэмэхээр тусгасан байна. Энэ хуулийн үйлчлэх хугацаанд гадаад валютын хадгаламжийн гэрээг байгуулсан хугацаанаас үл хамааран банкны нийт гадаад валютын хадгаламжийг банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд заасан албан журмын даатгалд хамруулахгүй бөнөөд нөхөн төлбөрийг гадаад валютын хадгаламжид олгохгүй байхаар оруулж өгөхийг онцолсон байна. Түүнчлэн ипотекийн зээлийн төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг Засгийн газартай хамтран хэрэгжүүлнэ.

  Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэн, хуулийн этгээд хоорондын мөнгөн төлбөрийн үүрэг, гүйлгээг гадаад валютаар гүйцэтгэхийг хориглоно. Цахим гарын үсгийн тухай хуульд, тус хуулийн 18 дугаар зүйлд заасан гэрчилгээ олгох үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Төв банк /Монголбанк/-нд олгож болно .эсэн заалт нэмэхг. Банкнаас цахим хэлбэртэй үйлчилгээнд тухайн банкинд данстай, санхүүгийн тогтвортой харилцаа үүсгэсэн этгээдийн баталгаат цахим шуудан, эсхүл техникийн хэрэгсэл, програм хангамж, нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, тоон гарын үсэг зэргийг ашиглан гаргасан саналыг банк хүлээн авсан бол хэлцэл хийсэн, гэрээ байгуулсанд тооцно.

Төрийн бусад байгууллагаас Монгол Улсын мөнгөн тэмдэгтийн нөөцийг бий болгох зорилгоор шинээр үйлдвэрлэсэн мөнгөн тэмдэгтийг улсын хилээр саадгүй нэвтрүүлэх, тээвэрлэлтийн хэвийн нөхцөлийг хангах талаар шаардлагатай арга хэмжээ авна.Цар тахлын үед Засгийн газар, төрийн бусад байгууллага, аж ахуйн нэгжтэй цар тахлын хүрээг тогтоохтой холбоотой тоон мэдээ, мэдээллийг шуурхай харилцан солилцож хамтран ажиллана. Эрх зүйн хамгаалалтын хүрээнд  хуульд заасан үндэслэл, журам, эрх хэмжээний хүрээнд шийдвэр гаргаж, арга хэмжээ авсантай нь холбогдуулан хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд эрх бүхий байгууллага, албан тушаалтанд аливаа хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүй.  Монголбанк “COVID-19”-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын дэд хэсэгт орж хамтран ажиллах саналтай байна гэсэн юм.

Эх сурвалж: www.polit.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622211
0 эможи

keyboard_arrow_up