COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 29, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

МОНГОЛБАНК: “Шилдэг ТоС-банк” болон “Дэлхийн хуримтлалын өдөр” аяны шилдгүүд тодорлоо

админ
2020 оны 12 сарын 22

Arslan.mn

Монголбанкнаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Шилдэг ТоС-банк” уралдаан болон “Дэлхийн хуримтлалын өдөр” аянуудын үр дүнг дүгнэж, шилдгүүдийг шалгарууллаа. 

“Шилдэг Тос-Банк” уралдааныг Монголбанк, Монголын тогтвортой санхүү (ТоС) холбоо хамтран зохион байгуулсан бөгөөд шалгаруулалтад нийт 10 орчим банк оролцож, 2020 оны “Шилдэг ТоС-Банк”-аар ХасБанк, “Онцлох ТоС банк”-аар Голомт банк шалгарлаа. Тус уралдаан нь монголын улсын банкны салбарын эрсдэлийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох, байгаль орчин, нийгэмд ээлтэй олон улсад мөрдөж буй тогтвортой санхүүжилтийн нийтлэг зарчим, шилдэг туршлагыг санхүүгийн системд нэвтрүүлэх зорилготой юм. Уралдаанд тэргүүлсэн банкуудад шагнал гардуулах ёслол 2020 оны 12 дугаар сарын 21-нд болж, Монголбанкны Ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир шилдгүүдэд шагналыг гардуулав.

Arslan.mn

Мөн Монголбанк, Монголын банкны холбоо, ХБНГУ-ын “Шпаркасэ” банкны сан хамтран зохион байгуулсан “Дэлхийн хуримтлалын өдөр-2020” арга хэмжээ, “Хуримтлалын аян”-ы хүрээнд олон нийтийн санхүүгийн суурь боловсролыг нэмэгдүүлэх, хуримтлалын талаарх ойлголтыг бүх нийтэд түгээх чиглэлээр манлайлж ажилласан шилдэг банкуудад шагнал гардуулах ёслолын ажиллагаа 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр боллоо. Шилдэг банкуудыг гурван үндсэн шалгуурын хүрээнд авч үзсэн бөгөөд үүнд: 

  1. 2020 оны 10, 11 дүгээр сарын турш шинээр татсан хадгаламжийн хэмжээ болон өсөлтийн хувь 
  2. Иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх чиглэлд 2020 онд шууд болон шууд бусаар зохион байгуулсан ажил, хэдэн хүнд хүрсэн талаарх тоон үзүүлэлт 
  3. “Дэлхийн хуримтлалын өдөр-2020” аяны хүрээнд гаргасан шинэ санаачилгууд болно. 

Дээрх гурван шалгуурын хүрээнд шилдгүүдийг тодруулахад, тэргүүн байранд Голомт банк, хоёрдугаар байранд Капитрон банк, гуравдугаар байранд Худалдаа хөгжлийн банк тус тус шалгарлаа. 

Шилдгүүдэд шагнал гардуулах ёслолд дээрх банкуудын төлөөлөл оролцож, Монголбанкны Тамгын газрын захирал Ж.Батхуяг шагналыг гардуулав.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622183
0 эможи

Монголбанк

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up