МОНГОЛБАНК: Финтек компаниудын төлбөрийн систем дэх оролцоог нэмэгдүүлж байна МОНГОЛБАНК: Финтек компаниудын төлбөрийн систем дэх оролцоог нэмэгдүүлж байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

МОНГОЛБАНК: Финтек компаниудын төлбөрийн систем дэх оролцоог нэмэгдүүлж байна

2020 оны 12 сарын 16

Монголбанкны Үндэсний цахим гүйлгээний “Автомат клиринг хаус” системд Ард кредит ББСБ ХК  болон Хай пэймэнт солюшнс ХХК өнгөрөгч долоо хоногт амжилттай холбогдлоо. Эдгээр байгууллага нь Монголбанкнаас олгосон зөвшөөрлийн дагуу цахим мөнгө, төлбөрийн карт хүлээн авах үйл ажиллагааг эрхэлдэг бөгөөд тус системд холбогдсоноор төлбөр тооцоо нь бодит цагийн горимоор хийгдэх боломжтой болж байна.

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020, 2021 онд баримтлах үндсэн чиглэлд тусгагдсан финтекийн хөгжлийг дэмжих зорилтын хүрээнд шинэ дэвшилтэт төлбөрийн хэрэгсэл, механизм бий болгох ажлын нэгээхэн хэсэг ийнхүү амжилттай хэрэгжлээ.

Төлбөр тооцооны системийн үндсэн зорилго нь төлбөр тооцоог тасралтгүй, найдвартай, шуурхай гүйцэтгэж, нийт эдийн засаг дахь мөнгөний эргэлтийг хурдасгах, санхүүгийн тогтвортой байдлыг хангах явдал юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622043
0 эможи

Зочин
2020-12-16 13:48
keyboard_arrow_up