COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 02, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Төв банк үнэт металл хадгалах хугацааг нэг сараар сунгалаа

админ
2020 оны 11 сарын 19

Цахим банк ашигладаггүй бол банкны үйлчилгээг хэрхэн авах?

Монголбанк 2020 оны арваннэгдүгээр сарын 19-ний өдрийн байдлаар нийт 20.5 тонн үнэт металл худалдан аваад байгаа ажээ. Аж ахуйн нэгж, иргэн, арилжааны банкууд үнэт металлаа Монголбанкинд худалдах хүртэл (сорьцын шинжилгээний хариу гарах болон бусад шалтгаанаар) ажлын гурван өдөр хадгалуулдаг байсан. Улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан харилцагчдын тавьсан хүсэлтийг харгалзан Төв банк дээрх хугацааг нэг сар болгон сунгаж, холбогдох журамд өөрчлөлт оруулсан байна.

Монголбанкны Эрдэнэсийн сан, Үнэт металлын сорьцын хяналтын газар нь хэвийн горимоор ажиллаж байгаа юм. Эрдэнэсийн сан нь нийслэлийн Шуурхай штабаас тогтоосон автомашин, нийтийн тээврийн зорчих цагийн хязгаарлалтын хүрээнд буюу ажлын өдрийн 8:00-10:00 цагийн хооронд харилцагчдаас үнэт металл хүлээн авч буй ажээ.

Шаардлагатай тохиолдолд харилцагчид Монголбанкны Эрдэнэсийн сангийн 329677 дугаарын утас болон Үнэт металлын сорьцын хяналтын газрын 75778430 дугаартай утсаар холбогдож, мэдээлэл, лавлагаа авах боломжтой юм.

Эх сурвалж: МОНГОЛБАНК

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
621347
0 эможи

keyboard_arrow_up