Б.ЛХАГВАСҮРЭН: Үндэсний ипотекийн агентлагтай байх эрх зүйн орчин бүрдүүлнэ Б.ЛХАГВАСҮРЭН: Үндэсний ипотекийн агентлагтай байх эрх зүйн орчин бүрдүүлнэ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Б.ЛХАГВАСҮРЭН: Үндэсний ипотекийн агентлагтай байх эрх зүйн орчин бүрдүүлнэ

2020 оны 11 сарын 10

Arslan.mn

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийн талаар болон цаг үеийн бусад асуудалтай холбоотойгоор Монголбанкнаас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн " Энэ оны арваннэгдүгээр сарын 5-нд УИХ-ын чуулганаар төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг баталсан.  Мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл хоёр бүлэгтэй. 

Зарим  онцлог заалтуудаас дурдвал:

  • Банкны бүтээгдэхүүн үйлчилгээг цахим болгохыг дэмжих,
  • Ипотекийн хөтөлбөрийг Монголбанк шинээр эхлүүлсэн. Үүний хүрээнд 2021 онд тогтвортой чиглэлд явуулж, олон улсын сайн жишигт нийцүүлэх, Үндэсний ипотекийн агентлагтай байх ба хууль эрх зүйн орчныг бий болгох санал тавьсан.
  • Зээлийн хүүг бууруулахтай холбоотой хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх заалт /Чанаргүй зээлийн хувь хэмжээг бууруулахад тохирох арга хэмжээ авах, зээлийн маргааныг богино хугацаанд шийдвэрлэх эрх зүйн орчныг сайжруулах зэрэг зорилготой. Мөн эрсдлийн сан байгуулах зардлыг бууруулах нь зээлийн хүү буурахад нөлөөлнө./

Төв банкны зүгээс ипотекийн хөтөлбөрийг санхүүжүүлээд авч явах төрийн өөр институт байхгүй учраас яах ч аргагүй оролцоод явж байна. Энэ ажлын хүрээнд цаашид найман хувиар дахиж ипотекийн зээл. Харин шинээр авах хүмүүс 6 хувийн хөтөлбөрт хамрагдана." гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
621028
0 эможи

Зочин
2020-11-10 20:31
Зочин
2020-11-10 14:14
keyboard_arrow_up