МОНГОЛБАНК: Улсын хэмжээнд инфляцын түвшин 1.7% байна МОНГОЛБАНК: Улсын хэмжээнд инфляцын түвшин 1.7% байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

МОНГОЛБАНК: Улсын хэмжээнд инфляцын түвшин 1.7% байна

2020 оны 10 сарын 28

Arslan.mn

Өнөөдөр Монголбанкны сар тутмын ээлжит хэвлэлийн бага хурал боллоо. Хурлын үеэр есдүгээр сарын эдийн засгийн статистик мэдээллийг танилцуулсан юм. 

 Монголбанкны судалгаа, статистикийн газрын захирал Б.Батдаваа: 

Инфляц нийслэлийн хэмжээнд 1.4 байгаа бол улсын хэмжээнд 1.7 байна. Есдүгээр сарын байдлаар нийт зээлийн өрийн үлдэгдэл 17.2 их наяд төгрөгт хүрсэн. Тодруулбал, цалин, тэтгэврийн зээл нийт зээлийн хамгийн их буюу 18%-ийг эзэлж, дараагаар нь худалдаа, үл хөдлөх, уул уурхайн салбарын зээл эзэлж буйг тэрбээр хурлын эхэнд онцлов. 

Мөн "Чанаргүй зээлийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 4.5 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн. Тус сард банкууд 1,052 зээлдэгчдэд 77.3 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгосон. Эх үүсвэрийн хувьд, 

  • 30.6% нь хөтөлбөрийн,
  • 69.4% нь банкны өөрийн эх үүсвэрээр олгосон зээл юм.
Есдүгээр сарын байдлаар ипотекийн зээлийн үлдэгдэл 4.8 их наяд төгрөгт хүрсэн. Үндсэндээ нийт зээлдэгчдийн тоо 99.5 мянгад хүрсэн бөгөөд үүний 73.6% нь хөтөлбөрийн хүрээнд ипотекийн зээл авсан байна. Үүнээс гадна ипотекийн зээлийн 3.1%-ийг чанаргүй зээл эзэлж байна.  

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620747
0 эможи

Зочин
2020-10-29 13:24
юмын үнэ тэнгэр тултал ихэссэн шүү дээ. инфляцын түвшин 1.7 байна гэдэг худал мэдээлэл байна ингэж иргэдийн толгойг угааж байгаа Батдавааг ажлаас нь хаалаач ээ
Зочин
2020-10-28 13:46
keyboard_arrow_up