“Дэлхийн хуримтлалын өдөр 2020” аяны хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгч ЛЕКЦ  уншлаа “Дэлхийн хуримтлалын өдөр 2020” аяны хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгч ЛЕКЦ уншлаа
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

“Дэлхийн хуримтлалын өдөр 2020” аяны хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгч ЛЕКЦ уншлаа

2020 оны 10 сарын 21
Arslan.mn
Монголбанкнаас “Дэлхийн хуримтлалын өдөр 2020” аяныг “Хуримтлуулах хялбархан” уриан дор нийт арилжааны банкууд болон бусад байгууллагуудтай хамтран 10-р сарын 1-ны өдрөөс хойш сарын турш улс орон даяар зохион байгуулж байгаа билээ. Уг аяны хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Санхүү, эдийн засгийн их сургуулийн оюутнуудад “Төв банкны үндсэн зорилт ба Мөнгөний бодлого” сэдвээр лекц уншлаа.
 
Монголбанкны Ерөнхийлөгч энэ үеэр Монголбанкны хуулиар олгогдсон зорилт болон үйл ажиллагааг танилцуулж, Төв банкны бодлогын хэрэгжилт иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлдөг болохыг дэлгэрэнгүй тайлбарлалаа. Мөн оюутнуудын сонирхсон асуултад хариулж, Төв банкны үйл ажиллагаанд хараат бус, ил тод байдал чухал болохыг онцоллоо.
Arslan.mn
Жил бүрийн 10 дугаар сард ирэх онд Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийг УИХ-аар хэлэлцүүлж батлуулдаг бөгөөд дэлхийн хуримтлалын өдрийг тохиолдуулан Төв банкны үйл ажиллагаа болон хуримтлалын ач холбогдлын талаарх ойлголтыг иргэд, олон нийтэд түгээн сурталчлахад онцгой анхаарч ирсэн юм. Монголбанкны хувьд “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг манлайлан хэрэгжүүлж байгаагийн нэг зорилтот бүлэг нь их дээд сургуулийн оюутнууд байдаг. Тийм ч учраас өдгөө магадлан итгэмжлэгдсэн 11 их дээд сургуульд “Хувь хүний санхүү” хичээлийг мэргэжил харгалзахгүй үзэж байна.
Arslan.mn
Эх сурвалж: Монголбанк
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620606
0 эможи

Зочин
2020-10-21 18:37
ЗОЧИН
2020-10-21 18:24
ХУРИМТЛАЛТАЙ БОЛ ГЭЖ НЭГ УРИАЛСАН МӨРТЛӨӨ ХАДГАЛАМЖИЙГ ХҮҮГҮЙ БОЛГОХ ТАТВАРЫГ 40-50% БОЛГОХ ГЭЖ БАЙГААГ ЮУ ГЭЖ ОЙЛГОХ ВЭ ? ИМПЛЯЦА ГҮЙЦЭХГҮЙ ХАДГАЛАМЖТАЙ БАЙСНААС ДОЛЛАР БОЛГООД ГУДСАН ДОРОО ХИЙСЭН ХАМААГҮЙ ДЭЭР ШҮҮ ДЭЭ
Монголбанк

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up