COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 06, Ням
Өнөөдөр

Arslan.mn

МОНГОЛБАНК: Эсээ бичлэгийн уралдааны шилдэгүүд тодорлоо

админ
2020 оны 10 сарын 08

Arslan.mn

Монголбанк нь үндэсний мөнгөн тэмдэгт “Төгрөг”-ийн соёлтой хэрэглээг хэвшүүлэх, мөнгөн тэмдэгтийн насжилтыг уртасгах зорилгоор “Халаасанд бус хэтэвчинд, овоонд бус хэрэглээнд” аяныг 2020 оны 8 дугаар сарын 10-наас 10 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл орон даяар хэрэгжүүлсэн юм. Үүний хүрээнд иргэдийн үндэсний мөнгөн тэмдэгтэд хандах хандлага, түүний үнэ цэнийн талаарх ойлголтыг дээшлүүлэх, шинэлэг санал дэвшүүлж буй байдлыг хэлэлцүүлэх зорилгоор эсээ бичлэгийн уралдааныг зохион байгуулж дүгнэлээ.

Нэг сарын хугацаатай зарласан энэхүү уралдаанд нийт 300 гаруй бүтээл ирсэнээс тэргүүн байранд ЕБС-ийн математикийн багш Г.Мөнхзул шалгарч, удаах байруудад Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн Б.Мөнхболор, сэтгүүлч, улс төр судлаач Б.Бадамцэцэг нар шалгарлаа.

Байр эзэлсэн иргэдэд шагнал гардуулах ёслол өнөөдөр (2020.10.07) болж, шагналыг Монголбанкны Олон нийтийн боловсрол, мэдээллийн төвийн захирал Б.Одонтунгалаг, Мөнгөн тэмдэгтийн газрын Мөнгөн тэмдэгтийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн захирал Б.Алимаа нар гардуулсан юм.

Монголбанк нь олон нийтийн санхүү, эдийн засгийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгын хүрээнд тухайн цаг үеийн асуудлаар сэдэвчлэн эсээ бичлэгийн уралдааныг тогтмол зохион байгуулдаг уламжлалыг тогтоогоод байгаа билээ.

Шалгарсан бүтээлүүдийг Монголбанкны албан ёсны цахим хуудас, сошиал сувгууд болон Төв банкнаас гардаг товхимлуудад нийтлэн, олон нийтэд түгээх юм.

Уралдааны шалгарсан бүтээлүүдтэй доорх линкээр танилцана уу.

Тэргүүн байрын бүтээл

Дэд байрын бүтээл

Гутгаар байрын бүтээл

Эх сурвалж: МОНГОЛБАНК
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620299
0 эможи

Зочин
2020-10-08 10:56
МОНГОЛБАНК

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up