Монголын эмэгтэйчүүдийн холбооны санхүүгийн боловсрол олгох сургагч багш нарыг бэлтгэлээ Монголын эмэгтэйчүүдийн холбооны санхүүгийн боловсрол олгох сургагч багш нарыг бэлтгэлээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Монголын эмэгтэйчүүдийн холбооны санхүүгийн боловсрол олгох сургагч багш нарыг бэлтгэлээ

2020 оны 9 сарын 24

Arslan.mn

"Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр"-ийн хүрээнд Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын эмэгтэйчүүдийн холбоо хамтран санхүүгийн боловсрол олгох сургагч багш бэлтгэх сургалтыг 9 сарын 21, 22-ны өдрүүдэд зохион байгууллаа. Тус сургалтаар Монголын эмэгтэйчүүдийн холбооны 21 аймаг, нийслэлийн салбар зөвлөлийн 9 дүүргээс нийтдээ 30 хүн хамрагдлаа. 

Энэхүү сургалтаар хувийн санхүүгээ удирдах, өрхийн төсөв хөтлөх чадварыг дээшлүүлж, мөнгөний үнэ цэнэ, санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх ойлголтуудыг өгч, сургалт орох арга зүйг заан, сургагч багш нарыг бэлтгэлээ. Бэлтгэгдсэн сургагч багш нар нь "Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр"-ийн хэрэгжилтийг хангаж, дүүрэг, аймгийн иргэдэд санхүүгийн мэдлэг олгох үйлсэд оролцох юм.

Эх сурвалж: Монголбанк
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620034
0 эможи

Зочин
2020-09-24 11:20
Монголбанк

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up