Монголбанк МУИС-тай хамтран ажиллаж, 10 магистрт тэтгэлэг олгоно Монголбанк МУИС-тай хамтран ажиллаж, 10 магистрт тэтгэлэг олгоно
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Монголбанк МУИС-тай хамтран ажиллаж, 10 магистрт тэтгэлэг олгоно

2020 оны 9 сарын 22

Монголбанкны эдийн засаг, санхүүгийн чиглэлийн судалгаа, сургалтыг дэмжих “Тинк банк” хөтөлбөрийн хүрээнд МУИС-тай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.

Энэ хөтөлбөр нь эдийн засаг, санхүүгийн чиглэлээр магистрын түвшинд суралцаж буй оюутнуудын судалгааны чанарыг сайжруулах, Монголбанк болон хөндлөнгийн судлаач нарын хамтын ажиллагааг ахиулах, бүтээлийг нь олон нийтэд түгээх, бодлого боловсруулахад оролцох оролцоог нь нэмэгдүүлэх зорилготой.

Гэрээний хүрээнд “Монголбанкны Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг”-ийг магистрт суралцах 10 оюутанд олгож, эдийн засаг, санхүүгийн чиглэлээр бүтэн цагаар суралцаж, судалгаа хийх нөхцөлөөр хангах юм. Тэтгэлгийн өрсөлдөөнт сонгон шалгаруулалтыг Монголбанк, МУИС хамтран хийж, шилдэг оюутнуудыг хамруулахаар зорьж байна. Цаашид МУИС-ийн санхүү, эдийн засгийн чиглэлийн судлаач нартай хамтарсан судалгаа, хэлэлцүүлэг, уулзалтууд зохион байгуулна. Энэ нь хөндлөнгийн болон хамтарсан судалгааны үр дүнг хэлэлцэх, бодлогод тусгах хамтын ажиллагааны суурь платформ бий болгох ач холбогдолтой. Мөн судлаачдын байр суурь, судалгааны үр дүнг олон нийтэд хүргэхэд тустай.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619999
0 эможи

Зочин
2020-09-23 14:37
keyboard_arrow_up