Хэрэглээний төлбөрөө цахимаар төлөөд урамшуулал аваарай Хэрэглээний төлбөрөө цахимаар төлөөд урамшуулал аваарай
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Хэрэглээний төлбөрөө цахимаар төлөөд урамшуулал аваарай

2020 оны 10 сарын 28

Arslan.mn

Төрийн банкнаас салбарын ачааллыг бууруулах, харилцагчаа цахим үйлчилгээнд сургах зорилгоор Биллингийн үйлчилгээний урамшуулалт аяныг 11 дүгээр сарыг дуустал хугацаанд зарлажээ. Харилцагч та Төрийн банкны биллингийн үйлчилгээг ашиглан хоёроос дээш удаа хэрэглээний төлбөрөө төлсөн байхад тус уралдаанд автоматаар бүртгэгдэж сая төгрөгийн эзэн болох боломжтой юм байна.

Төрийн банкнаас биллингийн сувгаа нэмэгдүүлж аль ч банкны хэрэглэгч байсан QR код ашиглан хэрэглээний төлбөрөө цахимаар төлөх боломжийг мөн олгоод байгаа юм. Үүнээс гадна:

Доорх сувгуудыг ашиглан хэрэглээний төлбөрөө төлөх боломжтой  бөгөөд НӨАТ-н баримтаа бүртгэлтэй цахим шуудангаараа авч болох аж.

  1. Төрийн банкны өөр ойрхон салбарт нэг удаа очиж эсвэл Гялсбанк үйлчилгээгээр сар бүр гардаг хэрэглээний төлбөрөө бүртгүүлж, холбуулсан данснаасаа тогтсон хугацаанд АВТОМАТ-аар суутгуулах,
  2. Банкны салбарт очиж бүртгэл хийлгэх шаардлагагүй www.statebank.mn  веб сайт руу нэвтрэн И-БИЛЛИНГ цэс руу орж, бүртгүүлэн хэрэглээний төлбөрөө картаараа шууд төлөх,
  3. www.statebank.mn  “BЕБ сайтаар нэвтрэн  Гялсбанкны үйлчилгээний эрхээрээ ашиглан Хэрэглээний төлбөр цэс руу орж, Орон сууц, Цахилгаан, СӨХ, Кабель, Интернэтийн төлбөрийг өөрөө бүртгэх, дэлгэрэнгүй задаргаатай лавлах, төлөх,
  4. Төрийн Банкны Гялсбанк аппликейшн-ыг гар утсандаа татаж суулгаснаар банкны бүх төрлийн үйлчилгээг авахаас гадна хэрэглээний төлбөрөө лавлаж, төлөх,
  5. Гялсбанк үйлчилгээнд бүртгүүлэн гар утаснаасаа мессеж илгээн хэрэглээний төлбөрөө төлөх,
  6. Төрийн Банкны картаар АТМ ашиглан орон сууцны төлбөрөө лавлаж, хэсэгчлэн болон нийт дүнгээр төлбөрөө төлөх,
  7. www.statebank.mn  веб сайт руу нэвтрэн “И-БИЛЛИНГ” цэс руу орж, шинэ харилцагч цэсээр бүртгүүлэн QR код авч, аль ч банкны интернэт аппликейшн-р төлөх боломжтой.

Урамшууллын эздийг арван хоёрдугаар сарын эхний долоо хоногт https://www.facebook.com/StatebankMN/ хуудсаар дамжуулан цахимаар тодруулна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619865
0 эможи

Зочин
2020-10-28 13:45
Irgen
2020-09-17 07:17
Busad ulsad tsahimaar tolvor tootsoo hiihed ymarch shintgelgui bdag manaih gej yum bolgonoos shimtgel avch irgedee hohiroodog enenees bas l shimtgel avah bhdaa
Зочин
2020-09-16 14:06
keyboard_arrow_up