COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ХӨГЖЛИЙН БАНК: Таныг ажилд урьж байна

2020 оны 8 сарын 26

Arslan.mn

Монгол Улсын Хөгжлийн банкны зорилго нь Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг түргэтгэх томоохон төслүүдэд оновчтой хөрөнгө оруулалт хийснээр эдийн засгийн өсөлтийг дэмжих, хөгжлийг хурдасгах, улмаар Монгол Улсын олон улсад өрсөлдөх чадавхыг сайжруулах явдал юм.

Эх орныхоо ирээдүйн хөгжил дэвшилд бодит хувь нэмрээ оруулах хүсэл, зорилго бүхий чадварлаг мэргэжилтэн таныг Монгол Улсын Хөгжлийн банкны Хуулийн хэлтэст Хөрөнгийн удирдлагын асуудал хариуцсан хуульчийн ажлын байрны сонгон шалгаруулалтад урьж байна.

Гүйцэтгэх чиг үүрэг: Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, дүрэм, журмын хүрээнд Банканд эх үүсвэр бүрдүүлэх, нөөцийн удирдлага, хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг хууль тогтоомжийн дагуу явуулахад хууль зүйн туслалцаа үзүүлэх, дүгнэлт гаргах, зөвлөгөө өгөх.

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Эрх зүйч мэргэжлээр төгссөн, мэргэжлээрээ 1-ээс доошгүй жил ажилласан ажлын туршлагатай;
  • Иргэний эрх зүй болон санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр мэргэшсэн;
  • Хэлзүй, найруулга зүйн чадвар сайн, баримт бичгийн эмх цэгц сайтай;
  • Англи хэлний өндөр мэдлэгтэй, баримт бичиг боловсруулах, хэлцэл хийх чадвартай байх.

Бүрдүүлэх баримт бичиг:

  • Төрийн албан хаагчийн анкет болон CV
  • Цээж зураг /4х6см хэмжээтэй, 2 хувь/
  • Боловсролын диплом, хавсралтын хамт /нотариатаар баталгаажуулсан хуулбар/
  • Иргэний үнэмлэх /хуулбар/ 
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл
  • Оршин суугаа хорооны тодорхойлолт

Та манай байгууллагад ажиллах сонирхолтой бол холбогдох бичиг баримтаа Монгол Улсын Хөгжлийн банкны байранд өөрийн биеэр авчирч өгнө үү.

Анкет, материалыг 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 17:30 цаг хүртэл хүлээн авах ба эхний шалгаруулалтад тэнцсэн өргөдөл гаргагчтай холбоо барина. Бичиг баримт буцаан олгохгүй.

Манай хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, 13 дугаар хороолол Энхтайваны өргөн чөлөө-19, 11, 12 дугаар давхар

Холбоо барих: b.zolboo@dbm.mn

Утас:               (976)-11-7013-0516 /528/                                

Факс:              (976)-11-7013-0602

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619448
0 эможи

Зочин
2020-08-26 14:15
Зочин
2020-08-26 12:53
ХӨГЖЛИЙН БАНК

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up