COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 22, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

П.БҮРЭНТӨГС: Би хийморио бодоод чонын зурагтай Төрийн банкны ЭКО КАРТ хэрэглэж, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлдэг

админ
2020 оны 7 сарын 24

Arslan.mn

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний баяр наадмын хүчит бөхийн барилдаанд ес даван түрүүлж, улсын аварга цол хүртсэн Пүрэвийн Бүрэнтөгстэй цөөн хором ярилцлаа.

-Сайн байна уу? Юуны өмнө улсын аварга цол хүртсэнд тань баяр хүргэе.

-За баярлалаа.Танай сайтыг уншиж байгаа Монголын ард түмэнд энэ өдрийн мэндийг хүргэе.

- Энэ жилийн наадмын бэлтгэлдээ хэзээнээс гарч эхэлсэн бэ?

-Бэлтгэл бол их сайхан байсан. Бүтэн жилийн хугацаанд бэлтгэлээ базаасны үр шим нь өнөөдөр гарч байх шиг байна. Увс нуур бөхийн гал гэдэг 20 гаруй жилийн түүхтэй газар бий. Тэр газартаа бэлтгэлээ маш сайн хийж чадсан. Мөн аймшигт цар тахал гарсан энэ үед ч  хувийн бэлтгэлээ чамбай базаасны үр дүн нь энэ юм уу даа.

-Таны хувьд 2012 оны улсын их баяр наадамд түрүүлж, улсын арслан цол хүртсэн байдаг. Үүнээс хойш найман жилийн дараа улсын их баяр наадамдаа дахин түрүүлсэн тэр мөчид ямар сэтгэгдэл төрж байв?

-Найман жилийн хугацаа гэдэг багагүй урт хугацаа. Энэ хугацаанд би бас хоёргүй сэтгэлээр зөвхөн энэ амжилтын төлөө зүтгэсний минь ач гавьяа гэж бодож байгаа.

-Баяр наадмын зүлэг ногоон дэвжээнээ нутгийн бөхтэйгөө үзүүр түрүү булаалдах тэр мөч ямар байсан бэ?

-Бид хоёр энгийн амьдрал дээр бол найз нөхөд, дэвжээн дээр бол өрсөлдөгчид. Бидэнд шударга барилдах ганцхан зарчим бий. Тиймээс найзтайгаа сайхан барилдаад л түрүүлсэн дээ.

 -Энэ жилийн наадамд түрүүлнэ гэсэн итгэл хэр зэрэг байв?

-Ер нь бол байсан шүү. Бэлтгэл сургуулилт ч гэсэн их таарсан байсан.

 -Шинээр төрөн гарч ирж буй залуу бөхчүүдийн чадвар хэр зэрэг байна гэж та харж байна вэ?

-Бөхийн нэг үе гарч ирж байгаа юм болов уу гэж би харж байгаа. Бүх спорт дандаа үеэр явдаг. Тийм болохоор манай доод үеийн залуус хүч түрэн гарч ирж байна. Энэ жилийн наадамд ч гэсэн залуучууд сайхан өнгөлж, эхнээсээ цол авч байсан. Дүү нар их сайхан барилдаж байгаа. Цаашид ч гэсэн энэ эрчээрээ явах байх гэж найдаж байна. 

 -Саяхан та төрийн банкны “Гялсбанк” үйлчилгээний талаар цахим хуудсандаа мэдээлэл хийсэн байсан. Энэ талаараа тайлбар өгөөч?

-Тиймээ. Би байр, цахилгаан, гар утасны төлбөрөө Төрийн банкны интернэт банкаар төлдөг Төрийн банкны харилцагч. Мөн бэлтгэл сургуулилтынхаа хажуугаар нийгмийн хариуцлагынхаа хүрээнд нилээн олон байгууллагатай хамтарч ажилладаг. Тэрний нэг бол Төрийн банк.  Хамтарч ажиллаад хагас жилийн нүүрийг үзэж байна.

-Гялсбанкны үйлчилгээ бусад банкны үйлчилгээнээс юугаараа давуу талтай байсан бэ? Таны хувьд?

-Бусад банкнаас илүү хялбар, ахуйн хэрэглээний бүх төлбөр тооцоог шийдэх боломжтой. Мөн эднийх залуучуудыг хүрээлэн буй орчиндоо хөрөнгө оруулалт хийлгэх үүднээс ховор амьтдын зурагтай карт гаргасан байсан. Би хийморио бодоод чонын зурагтай Төрийн банкны эко карт хэрэглэж, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлдэг.

 Б.Сувдаа

Эх сурвалж: olloo.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
618673
3 эможи

Зочин
2020-07-25 16:45
Зочин
2020-07-24 12:27
Төрийн банк

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up