COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Ажлын газраа солиод ХАРИЛЦАГЧ БАНКАНДАА мэдэгдэхгүй бол юу болох вэ?

2020 оны 6 сарын 08

Arslan.mn

Таны орлогын эх үүсвэр болсон ажлын байр болон бизнес тань өөрчлөгдсөн бол банкандаа хэлж мэдээллээ шинэчлүүлэх нь цаашид таны гүйлгээ саадгүй дамжихад дөхөм болох юм.

Та харилцдаг банкандаа өөрийн биеэр очиж хувийн мэдээллээ шинэчлүүлснээр банкнаас ирэх мэдээллийг цаг тухайд нь авч, цаашид үүсэх санхүүгийн эрсдэлээс өөрийгөө хамгаалж чадна.

Дашрамд дурдахад 2020 он гарсаар Монголбанк, Цагдаагийн ерөнхий газар, арилжааны банкуудтай хамтран хэрэгжүүлсэн “Ятгах тусам нягтал” аяны үргэлжлэл болгон “Нягтлах тусам аюулгүй” аяныг зохион байгуулж байна. Энэхүү аяны хүрээнд иргэд, олон нийтэд санхүүгийн луйвар, залилангийн хохирогч болохгүй байх, хэрхэн нягталж, өөрийгөө болон бусдыг санхүүгийн луйвраас хамгаалах тухай жишээ, кейсүүдийг хүргэсээр байгаа билээ.

Иргэд та бүхэн аливаа мэдээллийг нягталж, өөрийгөө санхүүгийн луйвар, залилангаас хамгаалаарай. 
 

"НЯГТЛАХ ТУСАМ АЮУЛГҮЙ"- Санхүүгийн луйвраас сэргийлье

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
617633
0 эможи
Нягтлах тусам аюулгүй

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up