COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Дансны нэгдсэн сангийн системийг нэвтрүүлжээ

2020 оны 5 сарын 27

Arslan.mn

Монголбанкнаас гурван сая төгрөг хүртэлх төлбөрийн системийг бүрэн шинэчилж,  ACH+ буюу Автомат клиринг хаус системийг өнгөрсөн жил нэвтрүүлсэн. Тус системийн дэд систем болох Дансны нэгдсэн санг нэвтрүүлснээ Монголбанкнаас танилцууллаа.

Дансны нэгдсэн сан нь хэрэглэгчийн дансны нэр, дугаар гэсэн үндсэн мэдээллийг утасны дугаар, и-мэйл гэх мэт дахин давтагдашгүй мэдээлэлтэй холбон бүртгэлжүүлэх, системийн оролцогчид үүссэн дансны мэдээллийн сангаас лавлагаа авах, банк хоорондын төлбөр тооцоонд ашиглах боломжтой систем юм. Ингэснээр хүлээн авагчийн дансны нэр, дугаар зөрөх алдаанаас үүдэлтэй гүйлгээ амжилтгүй болох эрсдэл буурах, харилцагчийн болон банкны нэр, дансны дугаар зэрэг мэдээллүүдийг нэгтгэсэн дахин давтагдашгүй мэдээлэллийг ашиглан хялбар аргаар гүйлгээ хийх зэрэг давуу талтай аж.

АСН+ системийн дансны нэгдсэн санд оруулсан банкны харилцагчийн дансны нэр, дугаар мөн үүнтэй холбосон утасны дугаар, цахим хаяг зэрэг мэдээлэл нь  гуравдагч этгээд өөр зориулалтаар ашиглах боломжгүй гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
617388
1 эможи
Монголбанк

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up