COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Монгол улсын ХӨГЖЛИЙН БАНК “ШИЛДЭГ 100 ААН”-ээр дахин шалгарлаа

2020 оны 5 сарын 25

Arslan.mn

Монгол Улсын Хөгжлийн банк ТОП-100 ААН-ийн нэгээр 6 дахь жилдээ шалгарлаа. Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран “Монголын ТОП-100 ААН” шалгаруулах ажлыг 19 дэхь жилдээ өнөөдөр зохион байгууллаа.  

Шалгаруулалтыг борлуулалтын орлого, татварын орлого, ажиллагсдын тоо, ашгийн хэмжээ, хөрөнгийн хэмжээ гэсэн 5 үзүүлэлтээр хамтарсан ажлын хэсэг байгуулж албан ёсны мэдээ тайланд үндэслэн тодруулдаг.

ТОП-100 ААН-ийн нэгээр  шалгарсан Монгол Улсын Хөгжлийн банкны актив хөрөнгө 2019 оны жилийн эцсийн байдлаар өмнөх оны мөн үеэс 0.3 хувиар өсөж 4.3 их наяд төгрөгт хүрч, өөрийн хөрөнгө 0,6 тэрбум төгрөгөөр нэмэгдэж 1,082 тэрбум төгрөгтэй тэнцжээ. Мөн тайлант хугацаанд 26,7 тэрбум  төгрөгийн татварын өмнөх ашигтай ажилласан байна. Зээлийн үлдэгдлийг салбараар нь ангилбал боловсруулах үйлдвэрлэлийн салбарт 1 их наяд 295 тэрбум төгрөг, барилгын салбарт 741 тэрбум төгрөг, дамжуулан зээл буюу арилжааны банкуудаар дамжуулан нийт 352 тэрбум төгрөг, уул уурхайн салбарт 295 тэрбум төгрөг, эрчим хүчний салбарт 256 тэрбум төгрөг, агаарын тээвэрт 36 тэрбум төгрөг, хөдөө аж ахуйд 64 тэрбум төгрөг, бусад салбарт 47 тэрбум төгрөгийн зээлийг 75 төсөл хөтөлбөрт олгожээ.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 47 дугаар тогтоолоор баталсан “Ноолуур” хөтөлбөр (2018-2021)-ийн хүрээнд “2018-2019 онд нийт түүхий эдийн 40 хувийг дотоодын үйлдвэрийн хэрэгцээнд авч, ноолуурын үйлдвэрлэл худалдаанд мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийг боловсронгуй болгох, аж ахуй нэгжүүдэд санхүүгийн оновчтой дэмжлэг үзүүлэх замаар үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэх, бүрэн боловсруулалтын түвшнийг ахиулах, кластерыг дэмжих, брэндийг таниулах, түүхий эдийн чанар, бэлтгэлийн тогтолцоог сайжруулах”, “2020-2021 онд нийт түүхий эдийн 60 хувийг дотоодын үйлдвэрийн хэрэгцээнд авч, бүрэн боловсруулан, тэргүүний болон дэвшилтэт технологид суурилсан экспортын чиглэлийн боловсруулах үйлдвэрлэлийн бүтээмж, бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлнэ” гэж тус тус заасны дагуу 2019 оны байдлаар тус хөтөлбөрийг үе шаттайгаар шууд болон арилжааны 5 банкаар дамжуулан 300 гаруй тэрбум төгрөгийн санхүүжүүлт хийсэн байна.

Санхүүжилтийн үр дүнд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээ 2017 онд 915.2 мянган ширхэгтэй тэнцэж байсан бол 2018 онд 2100.0 мянган ширхэг, 2019 онд 2600.0 мянган ширхэг болж тус тус нэмэгджээ. Үүнийг дагаад нийт экспорт 2019 онд өмнөх оноос 6.0 хувиар буюу 24.8 сая.ам доллароор нэмэгдсэн байна. Энэ үзүүлэлт нь Монгол Улсын Хөгжлийн банк 2019 оны шилдэг ААН-ээр шалгарах үндсэн нөхцөлүүд болжээ.  Цаашид Монгол Улсын Засгийн Газрын 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн “Ноолуурын салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 101 дүгээр тогтоолын хүрээнд МУХБ-наас 2020 онд ноолуурын эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээлийн үндсэн нөхцөл, шаардлагыг хангасан арилжааны банк болон энэ салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудын зээлийн хүсэлтэд үндэслэн санхжүүжилтыг олгохоор ажиллаж байна

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
617335
0 эможи
Хөгжлийн банк

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up