COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Хөгжлийн банкны нэр барьсан ХУУРАМЧ БИЧИГ БАРИМТААС болоомжил

2020 оны 5 сарын 19

Arslan.mn

Монгол Улсын Хөгжлийн банк Эдийн засгийн тогтвортой өсөлт, тэргүүлэх салбарыг дэмжигч бодлогын банк. Үндэсний үйлдвэрлэл, экспортыг дэмжиж нийгэм эдийн засгийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах эрхэм зорилготой ажилладаг. Гэтэл сүүлийн өдрүүдэд банкны нэр хүндэд халдахыг оролдсон, зээлдэгчдийн толгойг эргүүлсэн хуурамч бичиг баримт үйлдэгдэх явдал гарч эхэллээ.

Монгол Улсын Хөгжлийн банкны зарим захирлын нэр, албан тушаалыг ашиглан зээлийн гэрээг баталсан, санхүүжилтийг удахгүй олгоно гэх утга бүхий албан бичиг хуурамчаар үйлдэж, тамга гарын үсгээр баталгаажуулсан мэт харагдуулж зээл хүсэгчдийг төөрөгдүүлсэн албан бичгийг илгээсэн байна.

Монгол Улсын Хөгжлийн банк нь 2017 оноос эхлэн зээлийн хүсэлтийг цахимаар хүлээн авч шийдвэрлэх цахим системийг банкны хэмжээнд бүрэн нэвтрүүлсэн. Ингэснээр зээлийн хүсэлтийг зөвхөн цахимаар хүлээн авч, зээл хүсэгч банкны шалгуур шаардлагыг хангасан тохиолдолд холбогдох материал, нэмэлт тодруулга, судалгааны явцын мэдээлэл болон гарсан шийдвэрийг албан ёсны хаягаар банкны хариуцсан мэргэжилтэн тухайн зээл хүсэгчид хүргүүлдэг болно.

Тиймээс хуурамч гарын үсэг, тамга тэмдэг ашигласан албан бичиг, бусад баримтаас болгоомжлохыг зээл хүсэгчдэд анхааруулж байна. Монгол Улсын Хөгжлийн банкны  шууд болон дамжуулан зээлтэй холбоотой баталгаатай бус санагдсан бичиг баримтын талаарх мэдээллийг та бүхэн www.dbm.mn албан ёсны хаягаар бидэнтэй холбогдож, нягтална уу.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
617207
1 эможи
Хөгжлийн банк

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up