COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч, Дэд Ерөнхийлөгч нарыг томиллоо

2020 оны 5 сарын 07

Arslan.mn

Монгол Улсын Их хурлын нэгдсэн чуулганы хуралдаанаар Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгчийг чөлөөлөх, шинээр томилох, Дэд Ерөнхийлөгчийг томилох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдаанаас гаргасан УИХ-ын тогтоолоор Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч О. Эрдэмбилэгийг УИХ-ын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, Төв банк/Монголбанк/-ны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь заалтыг тус тус үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлж,  Г. Дөлгөөнийг УИХ-ын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, Төв банк/Монголбанк/-ны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2,3, УИХ-ын Дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь заалтыг тус тус үндэслэн Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгчөөр томиллоо. 

Монголбанкны Дэд Ерөнхийлөгчийг 2019.11.22-ны өдөр Монголбанкны Ерөнхийлөгчид дэвшүүлэн томилсонтой холбогдуулж Монголбанкны Дэд Ерөнхийлөгчийн албан тушаалд  Г. Энхтайваныг УИХ-ын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, Төв банк/Монголбанк/-ны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2,3, УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь заалтыг тус тус үндэслэн томилов.

ГАНБЯМБЫН ДӨЛГӨӨН

Ажлын туршлага

Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч

2020

Төрийн банкны гүйцэтгэх захирал

2018-2020

Монгол Улсын Хөгжлийн банк- Дэд захирал бөгөөд ЭҮУГ-ын захирал

2016-2018

Монгол банкны Хянан шалгалтын газар- Ахлах хянан шалгагч

2015-2016

Люксенбургийн  “Шродёрс” хөрөнгө оруулалтын сан – Шинжээч

2014-2015

Монгол банкны Хянан шалгалтын газар- Хянан шалгагч

2010-2013

Монгол банкны  Бүртгэл хэлтэс- Нягтлан бодогч

2008-2010

Боловсрол, мэргэжил

Люхенбүргийн их сургууль –  ОУ эдийн засагч бакалавр

2004-2008

МУИС-ОУХС – ОУ-ын эдийн засагч бакалавр

2004-2008

ГАНБОЛДЫН ЭНХТАЙВАН

Ажлын туршлага

Монголбанкны Дэд Ерөнхийлөгч

2020

Монголын үндэсний давхар даатгалын корпораци- Гүйцэтгэх захирал

2018-2020

Хөдөө аж ахуйн давхар даатгалын корпораци- Гүйцэтгэх захирал

2015- 2018

Лондон дахь Bank of America Merrill Lynch, Глобал комплаенсийн хэлтэс- Шинжээч

2013- 2015

Монгол Улсын Гадаад Харилцааны Яам- Сайдын гүйцэтгэх туслах, Эдийн засгийн хамтын ажиллагаа, гадаад худалдааны хэлтсийн атташе

2011- 2012

Монгол Улсын Санхүүгийн Зохицуулах Хороо –  Даатгалын хэлтсийн хяналтын ажилтан, Олон улсын хамтын ажиллагааны газрын ахлах ажилтан

2007- 2011

Бололвсрол, мэргэжил

Лондонгийн эдийн засаг, улс төрийн шинжлэх ухааны сургууль-Хуулийн магистр

2019

Сент-Эндрюсийн их сургууль-  Олон улсын бизнесийн магистр

2013 он

Литл Рок дахь Арканзагийн их сургууль-Бизнесийн удирдлагын бакалавр

2007 он

Эх сурвалж: МОНГОЛБАНК

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
616899
0 эможи
keyboard_arrow_up