COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Мөнгө угаах, санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг сайшаажээ

2020 оны 4 сарын 30

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн өнөөдөр (2020.04.30) АНУ-ын Элчин сайд Майкл С. Клеческийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Дэлхий даяар тархсан шинэ коронавирусийн үеийн Монгол Улсын  эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл солилцож, энэ үед Монголбанкнаас хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийн талаар танилцууллаа. Мөн үеэр Монгол Улс Санхүүгийн арга хэмжээ авах байгууллага(ФАТФ)-ын стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтаас гарах зөвлөмжүүдийг хэрхэн хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар  танилцуулсан бөгөөд энэ хүрээнд ахиц дэвшил гарч байгааг ноён элчин сайд Майкл С. Клечески сайшаалаа. АНУ-аас тус хэрэгжилтийг ханган ажиллаж буй Монголбанкны дэргэдэх Санхүүгийн мэдээллийн албаны дотоод үйл ажиллагаанд олон улсад өргөн хэрэглэгддэг мэргэжлийн программыг худалдаж авах, суурьлуулахад шаардагдах санхүүжилт болон зохион байгуулалтын ажлуудад туслалцаа үзүүлэх юм. Тус программ нь Нэгдсэн Үндэсний байгууллагын мансууруулах бодис болон зохион байгууллалттай гэмт хэрэгтэй тэмцэх газар (UNODC)-аас дэлхийн 60 гаруй улсад ашиглагддаг GoAML программ юм.

Ийнхүү уулзалтаар хоёр талын хамтын ажиллагааны үр дүнгийн талаар санал солилцож, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн цар тахлын хүнд хэцүү цагт АНУ-ын Засгийн газраас Монгол Улсад үзүүлж буй тусламж дэмжлэгийн хариуд талархал илэрхийллээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
616687
2 эможи

Иргэн
2020-04-30 11:56
Нэг нь сайхан хошгируулж нөгөө нь их л ажил хийсэн болж харагдах гэж жүжиглэх юмаа
Монголбанк

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up