COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Д.Баярсайхан: Өнөөдрийн байдлаар 29 ББСБ шимтгэл хураамжаа ТЭГЛЭСЭН

2020 оны 3 сарын 18

Arslan.mn

Засгийн газраас эдийн засгийг дэмжих талаар гаргасан шийдвэрийн талаар танилцуулж байна.

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан "ББСБ, ХЗХ зэрэг Санхүүгийн зохицуулах хорооны харьяанд зохицуулагддаг байгууллагууд зэх зээлийн 7.4 хувь дээр ажилладаг. 

Активын журмын ангиллаар зээлийг дөрөв ангилдаг. Бүх зээлийг оруулж байгаа. Хугацаа хэтэрсэн зээлийг 120 хоног хүртэл хугацаа хэтэрсэн ангилалд орохгүй. Хямралын үед муу зээлд ангилагдвал иргэн, ААН дараагийн эх үүсвэр авах боломжгүй болдог. Үүнийг шийдэж байна. 

Зээл олгогч байгууллагад ямар асуудал үүсдэг гэхээр эрсдлийн сан байгуулах хэрэгтэй болдог. Гаргаж байгаа зээлийн бүтээгдэхүүний зардал өсдөг. Энэ асуудлыг мөн шийдэж байгаа. 

СЗХ-ны зүгээс хүүгийн дарамт, зээлийн эргэн төлөлтийн талаар мэргэжлийн холбоод, санхүүгийн байгуулагынхантай уулзаж байгаа. Өнөөдрийн байдлаар 29 ББСБ шимтгэл хураамжаа тэглэсэн. Мөн нэмэгдүүлсэн хүү, алданги тооцохгүй болсон байна. " гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
614988
1 эможи
keyboard_arrow_up