COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 25, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ХӨГЖЛИЙН БАНК: Дэд захирлын албан тушаалд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байна

админ
2020 оны 3 сарын 02

Arslan.mn

МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНК АЖЛЫН БАЙРНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

МУХБ нь Дэд захирал бөгөөд Төслийн санхүүжилт, зээлийн газрын захирлын албан тушаалд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байна.

Төслийн санхүүжилт, зээлийн газрын захирал нь Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, бодлого, дүрэм, журмын хүрээнд Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг дэмжсэн, тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах стратегийн чухал ач холбогдол бүхий хөгжлийн тэргүүлэх салбаруудын төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх, банкны харилцагч, зээлдэгчдэд зээлийн болон төслийн санхүүжилтийн бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлэх зорилгоор банкны зээлийн үйл ажиллагааг бодлогын түвшинд нэгдсэн удирдлагаар хангах, хяналт тавих, банкны зээлийн оновчтой багц бүрдүүлэх зорилгоор банкны зээлийн үйл ажиллагааг үр дүнтэйгээр удирдан зохион байгуулж, банкны ашигт ажиллагааг нэмэгдүүлэх үйл ажиллагааг гүйцэтгэнэ.

Нэр дэвшигч дараах шаардлагыг хангасан байна:

  • Банк, санхүү, эдийн засгийн чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэг хамгаалсан байх;
  • Банк, санхүүгийн салбарт 10-аас доошгүй жил ажилласан байх, үүнээс 5-аас доошгүй жил удирдах албан тушаалд ажилласан байх;
  • Экспорт болон худалдааны санхүүжилт, тогтвортой санхүүжилт, зээл болон баталгаа, багцын удирдлага, эрсдлийн удирдлага, санхүүгийн салбарын хууль, эрх зүйн шаардлагын талаар зохих мэдлэгтэй байх;
  • Санхүүгийн стратеги төлөвлөлт, дүн шинжилгээ болон анализ хийх, үнэлэлт дүгнэлт өгөх өндөр чадвартай байх;
  • Банкны зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл ажиллагааны талаар онолын болон практикийн өндөр түвшний мэдлэгтэй байх;
  • Төслийн хөгжүүлэлт, зээлийн санхүүжилтийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай байх;
  • Англи хэлний бичгийн болон ярианы чадвартай байх;
  • Ял шийтгэлгүй, ёс зүй болон бизнесийн нэр хүнд нь банкийг удирдахад харшлахгүй байх.

Тавигдах шаардлагыг хангаж буй нэр дэвшигчид өргөдлөө 2020 оны 3-р сарын 16-ны 12 цагаас өмнө доорх хаягаар ирүүлнэ үү.

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-19, Монгол Улсын Хөгжлийн банк, 11 давхар, 1105 тоот. Утас: (976)-11-7013-0513, 9913-2223

Бүрдүүлэх баримт бичиг:

  • Төрийн албан хаагчийн анкет;
  • Иргэний үнэмлэхний баталгаажуулсан хуулбар /лавлагаа/;
  • Боловсролын дипломын баталгаажуулсан хуулбар;
  • Нийгмийн даатгалын дэвтрийн баталгаажуулсан хуулбар /лавлагаа/;
  • Оршин суугаа газрын тодорхойлолт /лавлагаа/;
  • Хугацаа хэтэрсэн өргүй болох тухай Монголбанкны тодорхойлолт;
  • Шүүхийн лавлагаа, Санхүүгийн зохицуулах хорооны тодорхойлолт;
  • Зээлийн санхүүжилтийн чиглэлээр болон муу зээлийн талаар авах арга хэмжээний санал, зээлийн шинэ бүтээгдэхүүн гаргах саналыг тусгасан хөтөлбөр, төлөвлөгөө.

Жич:

  • Бүрэн гүйцэд бус өргөдлийг хүлээн авахгүй болохыг анхаарна уу. Ирүүлсэн баримт бичгүүдийг өргөдөл гаргагчид буцааж өгөхгүй.
  • Зөвхөн хураангуй жагсаалтад үлдсэн өргөдөл гаргагчидтай холбоо тогтооно.
  • Тус албан тушаал нь Монгол Улсын болон гадаадын иргэн аль алинд нь нээлттэй.
  • Гадаадын иргэн оролцох тохиолдолд тухайн орны дүйцүүлэх бичиг баримтыг ирүүлнэ.

ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
614282
0 эможи

Зочин
2020-03-02 23:38
Хөгжлийн банк

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up