COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 01, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

СТАТИСТИК: Монголбанкнаас тэтгэврийн зээлийн үлдэгдлийг мэдээлэв

админ
2020 оны 1 сарын 09

Arslan.mn

Банкууд 2019 оны 12 дугаар сарын 31-ий өдрийн байдлаар 228.7 мянган зээлийн дансанд 757.9 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээлийн үлдэгдэлтэй байна. Энэ нь 2018 оны эцэстэй харьцуулахад 167.5 тэрбум төгрөг буюу 18.1 хувиар буурсан үзүүлэлт юм. Нэг зээлдэгчид ногдох тэтгэврийн зээлийн хэмжээ дунджаар 3.3 сая төгрөг байна.

Тэтгэвэр барьцаалсан зээлдэгчдийн 20.1 хувь нь 3.0 сая хүртэлх төгрөгийн, 55.1 хувь нь 3.0-6.0 сая хүртэлх төгрөгийн, 15.4 хувь нь 6.0-10.0 сая хүртэлх төгрөгийн, 9.4 хувь нь 10.0 саяаас дээш төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна.

2018-2019 оны тухайн сард олгосон тэтгэвэрийн зээлийн дүнг зурагт харуулав. 2019 оны 12 дугаар сард өмнөх саруудын дундажтай ижил хэмжээний буюу 55 тэрбум төгрөгийн зээл шинээр гарчээ. Энэ нь өмнөх оны 11 дүгээр сараас 1 тэрбум төгрөгөөр бага дүн юм.

Зураг 1. Тухайн сард олгосон тэтгэвэрийн зээл, тэрбум төгрөгөөр

Эх сурвалж: Банкуудын зээлийн тайлан, Монголбанк

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
612455
1 эможи

Зочин
2020-01-09 22:41
Зочин
2020-01-09 21:37
ЦЭДЭН
2020-01-09 17:26
МОНГОЛ БАНКИНД МЭРГЭЖИЛИЙН ЭДИЙН ЗАСАГЧ БАЙНУУ ? БАЙВАЛ УИХ -Д ДЭЭР МӨНГӨ ХЭВЭЛХИЙГ ЗҮГЭЭР ГЭЭД СУУЖ БАЙГАА МАЛЫНХАА ОРОНД ОЧООД ЦААД УИХ- Н МАЛНУУДАА БОЛОХГҮЙ ГЭЭД ХЭЛЧИХ ТЭНХЭЛ АЛГУУ
зочин
2020-01-09 16:47
тэгээд л бүх тэтгэвэрийнхэнд нэг жигд 5 сая өгчихөөч дээ тэгвэл ахмадуудын 70-аас дээш хувь нь зээлгүй болно
keyboard_arrow_up