7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
01 сарын 25, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Монголбанкны Хяналтын зөвлөл хуралдав

админ
2019 оны 12 сарын 06

Arslan.mn

Монголбанкны Хяналтын зөвлөлийн ээлжит хурал 2019 оны 12 дугаар сарын 2-ны өдөр боллоо.

Хуралд Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга Д.Даваасамбуу Төв банк(Монголбанк)-ны тухай хуулийн Хяналтын зөвлөлтэй холбогдсон хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, мөнгөний бодлогын хэрэгжилтийн талаар илтгэл тавьж хэлэлцүүлэв. Сүүлийн жилүүдэд Төв банк(Монголбанк)-ны тухай хуульд орсон өөрчлөлтүүд, олон улсын тэргүүн туршлага, нийгмийн хэрэгцээ шаардлага хүлээлтийг харгалзан Хяналтын зөвлөлийн үйл ажиллагааны хамрах хүрээг нэмэгдүүлэх чиглэлээр өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Хуульд орох өөрчлөлтийн төслийг Хяналтын зөвлөлийн гишүүн Б.Цэрэнбалтавын “Монголбанкны Хяналтын зөвлөлийн ажиллах журамд нэмэлт өөрчлөлт оруулах зөвлөмж”-ийн хамт Монголбанкны Хууль, эрх зүйн газарт хүргүүлж, тэдний саналыг эхний ээлжинд авахаар шийдвэрлэв.

Мөнгөний бодлогын хэрэгжилтийн талаарх хэлэлцүүлэгтэй холбогдуулан Хяналтын зөвлөлийн гишүүн Л.Дондог энэ талаар баримтлах удирдамжийн төслийг танилцуулсны дээр Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын Санхүүгийн зах зээлийн хэлтсийн захирал П.Мөнхбаяр тайлбар хийв. Монголбанкнаас авч хэрэгжүүлж буй мөнгөний бодлогын хэрэгслүүд арга механизм нь олон улсын жишигтэй адил буюу ойролцоо байгааг хуралд оролцогчид тэмдэглэн ярьж, дэлгэрэнгүй судалгаа дараа онд хийхээр шийдвэрлэв.

Мөн Монгол Улсын валютын зах зээлийн бүтэц түүнд Монголбанкны гүйцэтгэх үүргийн талаар Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын ахлах эдийн засагч Б. Мөнхзул, Зээлийн хүүний динамик, зээлийн хүүнд нөлөөлөх хүчин зүйлсийн талаар Монголбанкны Судалгаа, статистикийн газрын эдийн засагч Б.Мөнх-Эрдэнэ нарын мэдээллийг сонсов.

Төгрөгийн ханш, инфляцийг тогтвортой бөгөөд ончтой түвшинд байлгахад үнэ, ханш, валютын зах зээлийг зах зээлийн зарчим, зохих хууль тогтоомжийн хүрээнд явуулахад анхаарч байхыг Монголбанк, түүний холбогдох ажилтнуудад зөвлөв. Мөн улирлын нөлөө ихтэй мах, нефть бүтээгдэхүүний нөөц, хангамжийн мэдээллийг өвөл болохоос 2 долоо хоног тутам авч, дүгнэлт хийж бүтээгдэхүүний аюулгүйн нөөцийн бүрдүүлэлтийг ямагт анхаарч байх, Засгийн газарт тодорхой арга хэмжээ авахыг зөвлөж байх, төгрөгийн ханшийг хиймлээр дээш, доош болгох замаар мөнгө угаах ажиллагаа явагдахаас урьдчилан сэргийлэх эрх зүйн орчныг чангатгах, тагнуулын тандалт, мөрдөлтийг тогтмол хийж байвал зохилтой гэж дүгнэсэн. Хяналтын зөвлөлийн гишүүн М.Энх-Амгалан “Төгрөгийн тогтвортой байдлыг хангахад аялал жуулчлалын үр нөлөөг нэмэгдүүлэх боломжийн талаар”-х  судалгааны ажлаа танилцуулж, цаашид энэ асуудал дээр төрийн нэгдсэн бодлого зайлшгүй шаардлагатай байгааг онцлон тэмдэглэлээ. 

 

МОНГОЛБАНКНЫ ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611306
0 эможи

Зочин
2019-12-07 05:50
Монголбанк

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up