COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

МОНГОЛБАНК: Гадаад валютын албан нөөц 4 тэрбум ам.долларт хүрлээ

2019 оны 11 сарын 28

Arslan.mn

Монголбанкнаас сар бүр зохион байгуулдаг хэвлэлийн хурлыг өнөөдөр хийлээ. 

Arslan.mn

Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин "Саарал жагсаалтад багтсанаар ханш аравдугаар сараас хойш чангарсан. Харин 2019 он гарснаас хойш 2.5 хувиар өссөн нь харьцангуй тогтвортой үзүүлэлт юм. Ойрын хугацаанд  ч төгрөгийн ханш тогтвортой байна. Учир нь төлбөрийн тэнцэл ашигтай, таатай байна.

Манай түүхий эдийн экспорт, үнэ хэвийн байгаа. Ирэх онд “Таван толой” ХК-ийн IPO  амжилттай болсноор ам.долларын орох урсгалд эерэгээр нөлөөлнө. Гадаад валютын албан нөөц 4 тэрбум ам.долларт хүрлээ. 

Своп хэлцлийн талаар хэвлэл мэдээллийн зарим хэрэгсэлд үндэслэлгүй мэдээлэл гарсан. БНХАУ-ын Ардын банктай хийсэн своп гэрээг сунгахаар ажиллаж байна." гэв.

Arslan.mn

"Сүүлийн гурван жилийн турш баримталсан бидний бодлого тууштай үргэлжилнэ"

Ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир "Монголбанкны шинэ Ерөнхийлөгч ажлаа аваад байна. Сүүлийн гурван жилийн турш баримталсан бидний бодлого тууштай үргэлжилнэ. Ирэх жилийн онцлогоос үүдэн 3 том сорилт биднийг хүлээж байна. Иймд эхнээсээ ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.

Нэгдүгээрт, ирэх оны тавдугаар сард ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр дуусна. Энэ хөтөлбөрийг амжилттай дуусгах нь чухал. Монголбанкны зүгээс шалтгаалах бүх арга хэмжээг авах ёстой. Шийдлүүд эхнээсээ тодорхой болж байна.

Хоёрдугаарт, ирэх оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлд саарал жагсаалтаас гарах талаар тусгасан. Төлөвлөгөө ёсоор ирэх онд багтаж бид төрийн бусад байгууллагуудтай хамтран ажиллана.

Гуравдугаарт, ирэх долдугаар сард БНХАУ-ын Ардын банктай байгуулсан Своп гэрээний хугацаа дуусна. Бид гадаад өрөө зөв арга замаар шийдэх ёстой. Олон улсын байгууллагын дэмжлэг авах, тус банктай хэлцэл хийхээр ажиллаж байна." гэв.

Arslan.mn

ШУУД ҮЗЭХ:

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610986
1 эможи

zochin
2019-11-28 14:58
ene hajuud ni suuj baigaa shiltei balai batsaan nuguu zaluuchuudiig bair mashin zaluuchuud muruuduud gedeg balai batsaan. Ene hun ymar argaar orj irseniig ch bas shalgah yostoi eniig. Etseg eh ni bas turuus yum husajuu gedgiin ch bas. Hussan baiwal huraj awah heregtei
keyboard_arrow_up