COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Б.Лхагвасүрэн: Ипотекийн зээлийн хүртээмжийг НЭМЭГДҮҮЛЭХ САНАЛ удахгүй оруулж ирнэ

2019 оны 11 сарын 22

Arslan.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монголбанкны ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга нарыг томилох болон бусад төслүүдийг хэлэлцэж байна.

УИХ-ын чуулганаар байнгын хорооны саналыг хэлэлцээд, Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж буй Б.Лхагвасүрэнг Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилохыг гишүүдийн 76.2%-ийн саналаар дэмжлээ.  

Энэ үеэр  Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэлэхдээ " Зээлийн хүүгийн дундаж 16,9 хувь буюу сүүлийн 10 жилийн хамгийн доод түвшин. Зээлийн хүүг бууруулах чиглэлээр Монголбанк санаачлан төрийн байгууллагуудтай хамтарч ажиллаж байгаа. Бид хэд хэдэн бодлогын ажил төлөвлөсөн учраас дараа жил гэхэд зээлийн хүү буурна.

Ипотекийн зээлийн гол оролцогч бол Монголбанк, бусад арилжааны банкуудтай хамтран шинэ боломжтой хүртээмж сайтай үйл ажиллагаа явуулахаар энэ ондоо багтааж тодорхой санал гаргаж ирнэ." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
610836
1 эможи

Зочин
2019-11-22 23:21
Арилжааны банкны ондор хуутэй зээл энд хулээтэй байгаа танил танилгуйдээ тор засаг, монгол БАНКНААС узуулж байгаа хонгололттэй ШИЛЖИЖ ЧАДАХГУЙ олсон орлогоо бугдийг нь тэнд хуулуулж, олгархиуддад молжуулж байгааг даруй зогсоож, орон сууцны ондор хуугуй бугд 8 хувийн ЗЭЭЛТЭЙ орон болгооч.
Зочин
2019-11-22 21:52
keyboard_arrow_up