COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Хөгжлийн банкны ТУЗ-ийн ХАРААТ БУС гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2019 оны 10 сарын 01

Arslan.mn

Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хууль, Компанийн тухай хууль, Засгийн газрын 2017 оны 123 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг сонгон шалгаруулах журам”-ыг тус тус үндэслэн Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус НЭГ гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнд тавигдах шалгуур:

  1. зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй байх;
  2. банк, санхүү, хууль, инженер, эдийн засгийн дээд боловсролтой, уг салбарт таваас доошгүй жил удирдах албан тушаалд ажилласан, мэргэжлийн дадлага туршлагатай байх;
  3. ял шийтгэлгүй байх;
  4. төрийн үйлчилгээнийхээс бусад төрийн алба хашдаггүй, сүүлийн таван жилд улс төрийн албан тушаал хашиж байгаагүй;
  5. эрх бүхий албан тушаалтнаар нь ажиллаж байсан хуулийн этгээд дампуурсан, төлбөрийн чадваргүй болсон нь тухайн этгээдээс аливаа хэлбэрээр шалтгаалаагүй болох нь нотлогдсон байх;
  6. банкны салбарт мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг бусад байгууллагын болон банкны эрх бүхий албан тушаалтан, эсхүл түүний холбогдох этгээд бус байх;
  7. зөрчлийн улмаас банк, банк бус санхүүгийн байгууллагын тусгай зөвшөөрөл хүчингүй болох үед эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байсан бол тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосноос хойш гурван жил өнгөрсөн байх;
  8. санхүүгийн зах зээлд мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагад эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байх үедээ захиргааны хариуцлага хүлээсэн бол үүнээс хойш гурван жил өнгөрсөн байх;
  9. банкны хувьцааны тав ба түүнээс дээш хувийг дангаар болон холбогдох этгээдийн хамт эзэмшдэггүй байх;
  10. өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран компанийн энгийн хувьцааны таваас дээш хувийг эзэмшдэггүй;
  11. өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд нь компанийн болон компани оролцогч нь болж байгаа компанийн нэгдлийн бусад оролцогчид ажил, албан тушаал эрхэлдэггүй, эсхүл сүүлийн гурван жилийн хугацаанд ажил, албан тушаал эрхэлж байгаагүй;
  12. Монгол Улсын Хөгжлийн банктай бизнесийн аливаа холбоогүй байх.

            Бүрдүүлэх материал:

  1. сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн өргөдөл;
  2. иргэний үнэмлэхийн хуулбар;
  3. 4х6 см хэмжээтэй 2 хувь цээж зураг;
  4. оршин суугаа газрын тодорхойлолт;
  5. төрийн албан хаагчийн анкет, нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг;
  6. өөрийн намтар (CV);
  7. боловсролын диплом, үнэмлэх, гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
  8. нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
  9. иргэний ял шийтгэлтэй эсэх талаарх лавлагаа;
  10. Монголбанкнаас “Зөрчлийн улмаас банкны тусгай зөвшөөрөл хүчингүй болох үед эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байсан эсэх талаарх” болон “Зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй” тухай тодорхойлолт;
  11. “эрх бүхий албан тушаалтнаар нь ажиллаж байсан хуулийн этгээд дампуурсан, төлбөрийн чадваргүй болсон нь тухайн этгээдээс аливаа хэлбэрээр шалтгаалсан эсэх тухай” шүүхийн лавлагаа, “Зөрчлийн улмаас банк бус санхүүгийн байгууллагын тусгай зөвшөөрөл хүчингүй болох үед эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байсан эсэх талаарх” Санхүүгийн зохицуулах хорооны тодорхойлолт
  12. сонгон шалгаруулах Ажлын хэсгээс шаардлагатай гэж үзсэн бусад материал.

            Материал хүлээн авах хаяг:

            Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Төрийн ордон, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Б.Төрбат /Утас: 329153, 88007383/

            Материал хүлээн авах хугацаа:

            Сонгон шалгаруулалтад оролцох иргэний материалыг 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авна.

            *Материалыг битүүмжлэн ирүүлэх шаардлагатай.

            Сонгон шалгаруулалттай холбоотой мэдээллийг http://cabinet.gov.mn/https://www.dbm.mn/ цахим хуудаснаас үзнэ үү.

СОНГОН ШАЛГАРУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
608702
0 эможи

Зочин
2019-10-01 12:30
keyboard_arrow_up