7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 11, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

МОНГОЛБАНК: Мах, ногооны үнийн огцом өсөлт ИНФЛЯЦИД голлон НӨЛӨӨЛЖЭЭ

админ
2019 оны 9 сарын 27

Arslan.mn

Монголбанкнаас өнөөдөр /2019.09.27/ Монгол Улсын 2019 оны III улирлын инфляцийн тайланг танилцууллаа.

Улсын хэмжээнд наймдугаар сард инфляци 8.9 хувьтай байсан бол Улаанбаатар хотын хэмжээнд 10.5 хувьтай гарсан байна. Энэ нь Төв банкны төсөөллөөс 0.5 хувиар өндөр гарчээ. Инфляци өсөхөд махны үнийн өсөлт голлон нөлөөлсөн гэдгийг мэргэжилтнүүд хэлж байлаа. Өнгөрсөн жилүүдэд 7, 8, 9 сард махны үнэ буурдаг байсан бол энэ жилийн долдугаар сард махны үнэ өсч, өмнөх оны түвшнээс 2000 гаруй төгрөгөөр буюу 34 хувиар өндөр гарчээ.

Мөн наймдугаар сард хүнсний ногооны нийлүүлэлт нэмэгдэж, үнэ буурдаг байсан бол энэ жил эсрэгээрээ шинэ ногооны үнэ нэмэгдсэн. Энэ нь инфляцийн хэлбэлзлийг нэмэгдүүлэхэд нөлөөлжээ. Сүүлийн 2-3 сарын дотор инфляцид нөлөөлж буй хүчин зүйлийн нэг нь төрийн зохицуулалттай, бараа бүтээгдэхүүн орж байгаа аж. Үүнд, өнгөрөгч тавдугаар сараас наймдугаар сарын хооронд дулаан, хүйтэн ба халуун ус, цахилгаан, их дээд боловсролын төлбөр нэмэгдсэн учраас инфляци 0.8 хувиар өсгөхөд нөлөөлжээ.

Arslan.mn

Өөр нэг хүчин зүйл нь дотоодын аялал жуулчлал. Долдугаар сард дотоодын аялал жуулчлал 63 орчим хувиар өсчээ. Ингэснээр инфляци 0.6 нэгж хувиар нэмэгдсэн гэдгийг эдийн засагчид тайлбарлалаа. Эдгээр дөрвөн нэр төрлийн бүтээгдэхүүн нь нийт инфляцийн 5.3 хувийг эзэлж байгаа аж. Өнгөрсөн жилийн найм, есдүгээр сард инфляци бага түвшинд байсан бол энэ оны есдүгээр сард инфляци 8.9 хувиас нэг их буухгүй гэсэн төсөөлөлтэй байгаа талаар Мөнгөний бодлогын төсөөллийн хэлтсийн захирал Н.Ургамалсувд хэлж байв.

-2019 ОНД ДНБ 37.2 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ ГАРАХ УРЬДЧИЛСАН ТӨСӨӨЛӨЛТЭЙ БАЙНА-

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийн талаар Мөнгөний бодлогын захирал Б.Баярдаваа танилцуулж, мэдээлэл өглөө. Тодруулбал, “Монголбанкнаас Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн барьсан. Үндсэн чиглэлийг олон нийтэд танилцуулах ажлыг эхлүүлж байна. Эдийн засгийн өсөлт буюу бодит ДНБ-ийг 5.1-6.3 хувьтай байхаар авч үзлээ. Хэрэглээний үнийн индексээр илэрхийлэгдэж буй инфляцийг 2020 оны дөрөвдүгээр улиралд 7.2 хувьтай, 2019 оны эцэст найман хувьтай байхаар авч үзсэн. Харин эдийн засгийн өсөлт энэ жилийн хувьд долоон хувьтай гарах болов уу гэсэн төсөөлөлтэй байна. Нэрлэсэн ДНБ 2019 онд 37.2 их наяд төгрөгийн гүйцэтгэлтэй гарах болов уу гэсэн урьдчилсан төсөөлөлтэй байна.

Мөнгөний нийлүүлэлтийн үзүүлэлтийн хувьд М2 мөнгөний нийлүүлэлт жилийн өсөлтийн дүнгээр 2020 онд 15 хувьтай байхаар авч үзсэн. Энэ жилийн хувьд 16.2 хувьтай байна. Үүнд, нөөц мөнгөний жилийн өсөлтийн хэмжээ энэ жил 0.8 хувьтай байх бол 2020 онд 6.9 хувьтай байхаар авч үзлээ. Эдийн засаг руу гарч байгаа нийт зээлийн хэмжээ 2018 оноос 2019 онд нийтдээ 14 орчим хувиар, ирэх жил 12-13 хувийн өсөлттэй байхаар авч үзсэн. Харин төлбөрийн тэнцлийн хувьд энэ жил ДНБ-ий 2.6 хувьтай тэнцэх хэмжээний ашигтай байхаар, ирэх жил 3.2 хувьтай тэнцэх хэмжээний алдагдалтай байхаар төсөөлөлтэй байна. Мөн төсвийн нийт орлого ба тусламжийн дүн ирэх жилийн хувьд ДНБ-ий 29.6 хувьтай тэнцүү байгаа. Нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 32.1 хувьтай байхаар төсөөлж байгаа” гэсэн юм.

Arslan.mn

Батлагдсан төсвөөр Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого өмнөх оноос 331 тэрбум төгрөг, төсвийн зардал 2271 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, төсвийн алдагдал энэ онд өмнөх жилээс 5.5 нэгж хувиар сулрах төлөвтэй байгааг мэргэжилтнүүд яриандаа дурдаж байв.

Эх сурвалж: dnn.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
608623
0 эможи

Зочин
2019-09-29 01:26
Зочин
2019-09-27 18:22
keyboard_arrow_up