COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

“Улаанбаатар түншлэл-2019” ОУ-ын үзэсгэлэнд ирснээр хөнгөлөлттэй импортын зээлд хамрагдах боломжтой

2019 оны 9 сарын 12

Arslan.mn

“Тайпэйн худалдаа, эдийн засгийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газар” нь Тайвань Монголын бизнес харилцааг дэмжих зорилгоор “Тайваний Гадаад худалдааны нийгэмлэг”-тэй хамтран Тайваний тэргүүлэх компани, бизнес эрхлэгчдийг урин, 9-р сарын 12-15-ны өдрүүдэд Мишээл экспо төвд зохион байгуулагдах “Улаанбаатар түншлэл-2019” намрын Олон улсын үзэсгэлэн яармагт оролцохоор хүрэлцэн ирээд байна. Тус үзэсгэлэн яармагийн үеэр дараах  бараа бүтээгдэхүүнийг танилцуулах юм. Үүнд:

  • Тайваны шилдэг гоо сайхны бүтээгдэхүүн;
  • Төрөл бүрийн үйлдвэрлэл, бизнесийн зорилгоор ашиглах боломжтой зөөврийн түрдэг тэргүүд;
  • Нарны энергийн гудамжны гэрэл, үйлдвэрийн гэрэл, зар сурталчилгааны гэрэл
  • 1959 оноос хойш түүхтэй үйлдвэрлэгчийн автомашины дугуй;
  • Тайваний спорт, эрүүл мэндийн өндөр чанарын нэхмэл эдлэл,  хулсны нүүрсэн дотуур хувцас, UV хамгаалалттай хантааз, чийг гадагшлуулдаг хувцас;
  • Шинэ технологиор хийгдсэн эдэлгээ удаан, чанартай унадаг дугуйнууд;
  • Хүн ба эд юмсыг алсын зайнаас ухаалаг удирдлагаар холбох удирдлагууд, үүнд цахилгаан унтраалга, хананы хоёр гаралттай залгуур, цахилгаан зурвас, ухаалаг гүйдэг хаалга / цахилгаан хөшиг хянагч, электрон хаалганы түгжээ хянагч зэрэг орно;
  • Ундаа, өтгөрүүлсэн сүү, шөлний автомат дүүргэгч машин, Хоол хүнс, загас, ундаа, өтгөрүүлсэн сүүнд зориулсан автомат жигнүүр, Төрөл бүрийн лааз үйлдвэрлэгч машин, лааз битүүмжлэгч машин гэх мэт.

Мөн эрхэм харилцагч Та тус үзэсгэлэнд 2019.09.12-ны өдрийн Пүрэв гаригийн 14:00-18:00 цагуудад ирснээр:

  • Төрийн банкаар дамжуулан Тайваний Экспорт-Импорт Банкны хамгийн бага буюу жилийн 6%-7% хүүтэй, 5 жил хүртэлх урт хугацаатай импортын ам.долларын хөнгөлөлттэй зээлд хамрагдах зөвлөгөө авах боломжтой болох юм. Зээлийн хүсэлтийг Төрийн банкны бүх салбар нэгжүүдэд хүлээн авч байна. Нэмэлт  мэдээллийг эндээс үзнэ үү.
  • Мөн бидэнд хандсанаар Төрийн банк нь Тайваний томоохон бизнес эрхлэгчидтэй холбох гүүр болж, Монголын бизнес эрхлэгчдэд импорт, экспорт эрхлэх боломжийг зөвлөх болно.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
607975
0 эможи

Зочин
2019-09-12 14:29
Зочин
2019-09-12 11:48
мэдээлэл өгсөнд баярлалаа.
keyboard_arrow_up