7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 17, Ням
Өнөөдөр

Arslan.mn

ТӨРИЙН БАНК: Таныг ажилд урьж байна

админ
2019 оны 6 сарын 21

Arslan.mn

Банкныхаа эрхэм зорилгод нийцүүлэн, нягтлан бодох бүртгэлийн болон теллерийн системийн бүртгэлийн журмыг баримтлан банкны бүх төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг харилцагчийн үйлчилгээний стандартыг мөрдөн түргэн шуурхай гүйцэтгэж, ашигт ажиллагааг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулан банкныхаа нэр хүндийг өндөрт өргөн ажиллана. 

Тавигдах ерөнхий шаардлага: 

• Банк, санхүү, эдийн засаг, нягтлан бодох бүртгэл, бизнесийн удирдлагын чиглэлээр  бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй; /голч дүн 2,8-аас дээш/

• Компьютерийн хэрэглээний програмууд дээр ажиллах чадвартай;

• Англи, солонгос, хятад хэлний мэдлэг давуу тал болно;

Хувь хүнд тавигдах шаардлага:

• Банкны үнэт зүйлс, бодлогод нийцэж, үнэнч шударга, ёс суртахуун болон ёс зүйн хэм хэмжээг сахиж ажиллах чадвартай;

• Багаар ажиллах чадвартай;

• Харилцааны өндөр соёлтой, олон нийттэй харилцах чадвартай;

• Шуурхай, бүтээмжтэй ажиллах чадвартай;

• Хувийн зохион байгуулалт, цагийн менежмент сайтай;

• Тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй;

Сонирхсон ажил горилогч дээрх шаардлагуудыг хангаж байгаа бол  дор дурьдсан материалуудыг  бүрдүүлэн  2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийг дуустал Төрийн банкны төв байранд биечлэн авчирч өгнө үү.  Анкет татах

Бүрдүүлэх материал:

• Төрийн банкны “Ажилд орохыг хүсэгчийн анкет”-ыг бүрэн гүйцэд, үнэн зөв бөглөсөн байх   / Сүүлийн 1 сарын дотор авахуулсан зураг/

• Их дээд сургуулийн дипломны хуулбар /нотариатаар батлуулсан байх/

• Цахим үнэмлэхний хуулбар /Нотариатаар батлуулсан байх/

• Оршин суугаа хорооны тодорхойлолт

• Урьд нь ажил эрхэлж байсан бол тухайн байгууллагын ажил байдлын тодорхойлолт

Жич: Зөвхөн эхний сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчтой холбоо барина. Бүрдүүлсэн материалыг буцаан олгохгүй болохыг анхаарна уу.

Хаяг: Улаанбаатар ,Чингэлтэй дvvрэг, 1-хороо, бага тойруу 7/1 , УБ 14201, Улаанбаатар , Монгол улс

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
605089
1 эможи

keyboard_arrow_up