COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Монголбанкнаас төлбөрийн картын процессорын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгов

2019 оны 6 сарын 13

Arslan.mn

Өнөөдөр Монголбанкнаас Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2, “Төлбөрийн картын журам”-ын 8.12 дахь заалтыг үндэслэн төлбөрийн картын процессорын үйл ажиллагааны зөвшөөрлийг “Гурван зуун жар файнанс ББСБ”-д олголоо.

Зөвшөөрлийн гэрчилгээг гардуулах арга хэмжээнд  Монголбанкны Төлбөр тооцооны газрын захирал Э.Анар, Бодлого зохицуулалт үйл ажиллагааны хэлтсийн захирал А.Батсайхан,  “Гурван зуун жар файнанс ББСБ” ХХК-ий Үйл ажиллагаа хариуцсан захирал Г.Батгэрэл оролцов. 

Төлбөрийн картын процессор нь карт гаргагч, хүлээн авагчтай хамтран ажиллах гэрээ байгуулсны үндсэн дээр техник технологи, мэргэжлийн боловсон хүчний дэмжлэг үзүүлэгч байгууллага бөгөөд  Монголбанкнаас холбогдох хууль, журмын хүрээнд тус байгуулагад хяналт тавьж ажиллана.

Эх сурвалж: Монголбанк
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
604741
0 эможи

Монголбанк

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up