COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Монгол Улсын Хөгжлийн банк: Хөгжилд хөтөлсөн жилүүд

2019 оны 5 сарын 08

Arslan.mn

Монгол Улсын Хөгжлийн банкны удирдлагууд эдийн засгийн сэтгүүлчидтэй жил бүр “Зангиагүй уулзалт” хийдэг уламжлалтай. Энэ жилийн уулзалтаар өнгөрсөн 2018 онд хийсэн онцлох ажлууд, санхүүгийн үйл ажиллагааны гүйцэтгэл, санхүүжүүлсэн төслүүдийн үр өгөөж, хийгдэж буй хяналт, шалгалтаа тайлагнахын зэрэгцээ 2019 онд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудын талаар танилцуулсан юм.

ОНЫ ОНЦЛОХ АЖЛУУД

МУХБ нь 2018 оны үйл ажиллагаандаа KPMG олон улсын хөндлөнгийн аудитын байгууллагаар аудит хийлгэсэн бөгөөд “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал - 2030”, Монгол Улсын Засгийн газрын Дунд хугацааны хөгжлийн бодлогод нийцсэн томоохон төсөл хөтөлбөрийг санхүүжүүлж байна. УИХ-ын 2017 оны хоёрдугаар сарын 10- ны өдрийн чуулганаар батлагдсан Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын дагуу МУХБ- нд төрийн зохицуулагч байгууллагуудын болоод бие даан хэрэгжүүлэх хяналт, шалгалтын тогтолцоо бүрдсэн. Мөн Монгол Улсын Засгийн газар, ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд МУХБ-ны үйл ажиллагаанд тодорхой хязгаарлалтууд тавигдаж байгаа бөгөөд уг хязгаарлалтууд бол төрийн зохицуулагч байгууллагуудаас тогтоосон зохистой харьцааны үзүүлэлтүүдийг тайлант хугацаа бүрт хангаж ажиллаж байна.

Өнгөрсөн онд МУХБ нь өрийн удирдлагыг зохион байгуулах, валютын орох урсгалыг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд олон улсын санхүүгийн зах зээлд Засгийн газрын баталгаагүй үнэт цаас арилжаалж, 500 сая ам.долларын эх үүсвэр бүрдүүлсэн нь Санхүүгийн шилдэг хэлцэл, Төрийн өмчит байгууллагын шилдэг бондоор шалгарав.

Үүнээс гадна Засгийн газрын баталгаагүй эх үүсвэр татан төвлөрүүлэх үйл ажиллагааны хүрээнд Тайвань, АНУ, Польш, ОХУ-ын санхүүгийн байгууллагуудаас 300 тэрбум төгрөгийн санхүүжилт босгох бэлтгэл ажил хангагдаад байна.

Бонд арилжаалж үүсвэр бүрдүүлэн улсын валютын нөөцийг нэмэгдүүлсэн, гадаад төлбөр тооцоог саадгүй хийх боломж бүрдүүлсэн, импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх, экспортын орлогыг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлсэн амжилттайгаар МУХБ 2019 оны үйл ажиллагаагаа эхлүүлээд байна.

Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын дагуу жил бүр олон улсын хөндлөнгийн аудитын байгууллагаар хийгдэж буй санхүүгийн нийцлийн аудитаас гадна Монголбанк, Үндэсний аудитын газар, Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газраас 2015-2018 онд шалгалт орсноос гадна тус хуулийн дагуу Засгийн газар хоёр жил тутам шалгалт хийж байна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд МУХБ-нд жилд дундажаар 3-4 байгууллагын шалгалтын үйл ажиллагаа явагдсан байна. Мөн санхүүгийн тайлан, зохистой харьцааны гүйцэтгэлийг сар бүр Монголбанк, Сангийн яаманд хүргүүлж үйл ажиллагааныхаа үнэн шударга явагдаж буйг бататгах шалгалтуудыг хийлгэж байна.

Монгол Улсын Хөгжлийн банк: Хөгжилд хөтөлсөн жилүүд

Түүнчлэн Сангийн яам, Дэлхийн банктай байгуулсан Мастер гэрээний дагуу 2012-2017 оны үйл ажиллагаанд PwC аудитын байгууллагаар иж бүрэн шинжилгээ хийлгэж, тайланг олон нийтэд мэдээлээд байна. Энэ нь Засгийн газар, ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”- ийн хүрээнд өгөгдсөн үүрэг даалгаврыг биелүүлсэн төдийгүй үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлаа олон улсын нэр хүнд бүхий аудитын байгууллагаар үнэлүүлсэн үйл явдал болсон.

Зээл олголтын дараахь хяналт, шалгалтыг хэрэгжүүлэх хүрээнд 10 дэд хөтөлбөрт 11 банкаар дамжуулан олгосон 1325 дэд зээлдэгчийн үйл ажиллагаанд түүвэрлэсэн хяналт, шалгалтыг хийж, зориулалтын бусаар ашигласан 9.1 тэрбум төгрөгийн зээлийг хугацаанаас нь өмнө эргэн төлүүллээ.

Хугацаа хэтэрсэн 12 зээлийг тусгай активт шилжүүлж 6.2 тэрбум төгрөг бүхий гурван зээл дээр шүүхийн шийдвэр МУХБ-ны талд эцэслэн гарсан. МУХБ-ны хариуцагчаар оролцсон дөрвөн хэрэг дээр шийдвэр гарч учирч болох 17.2 тэрбум төгрөгийн эрсдэлийг хаажээ.

Эрэл, Хөтөл, QSC, ТОСК болон Капитал банк гэх мэт 2016 оноос өмнө зээл олгосон 5-6 төслийн эргэн төлөлтөд хүндрэл учирч МУХБ-ны ашигт ажиллагаанд сөргөөр нөлөөлж байгаад онцгой анхаарч олгосон зээлийг эргэн төлүүлэхээр ажиллаж байна.

САНХҮҮЖҮҮЛСЭН ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨРҮҮД

Монгол Улсын хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэгч банкны хувьд 2018 онд Засгийн газраас баталсан “Ноолуур хөтөлбөр”, эрчим хүч, газар тариалан, газрын тос болон түрээсийн орон сууц хөтөлбөрүүдийг дэмжиж, санхүүжүүлж ажиллалаа.

Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлж буй томоохон төсөл хөтөлбөрүүдээс дурдвал:

“Ноолуур хөтөлбөр”-ийн хүрээнд МУХБ-наас шууд болон арилжааны таван банкаар дамжуулан 20 аж ахуйн нэгжийг эргэлтийн хөрөнгийн 200 гаруй тэрбум төгрөгөөр санхүүжүүлээд байна.

ТЭЦ 4 - ийн турбоагрегат шинэчлэл, хүчин чадлыг нэмэгдүүлэх төслийн нийт өртөг 93 сая ам.доллар буюу 80.7 сая евро, 8 жил хүртэлх хугацаагаар олгоно. Өнгөрсөн онд эхний ээлжид ОХУ-ын Внешэконом банкнаас 25 сая ам.долларыг үе шаттайгаар авч санхүүжүүлж байна.

Газрын тос боловсруулах үйлдвэрлэлийн төслийн дэд бүтцийн ажил буюу үйлдвэрийн талбай, цахилгаан хангамж, авто зам, төмөр зам барих ажлууд МУХБ-ны санхүүжилтээр хийгдэнэ. Тус ажлын санхүүжилт 250 хүртэл тэрбум төгрөг бөгөөд одоогийн байдлаар олгосон санхүүжилт 61.8 тэрбум төгрөг, дэд бүтцийн ажлыг 2019 оны аравдугаар сард дуусгахаар төлөвлөсөн.

“Ди Би Эм лизинг” ХХК нь аж ахуй нэгжийн тоног төхөөрөмжийн шинэчлэлтээр ОХУ-ын компаниудаас 769 техник, тоног төхөөрөмжийг оруулж ирэн 250 гаруй аж ахуйн нэгжид олгоод байна.

Гэр хорооллын дахин төлөвлөлт: Монгол Улсын Засгийн газрын 2018 оны гуравдугаар сарын 27-ны өдрийн 81 дүгээр тогтоолоор ТОСК ТӨҮГ- ын захиалгаар баригдаж буй “Буянт- Ухаа II” хорооллын 18 барилга болон Хөвсгөл, Орхон, Говь-Алтай, Дундговь аймаг дахь орон сууцны дуусаагүй барилгуудыг МУХБ-ны санхүүжилтээр барьж, дуусгахаар шийдвэрлэсэн. ТОСК ТӨҮГ-ын өмчлөлийн дуусаагүй 29 барилгын 1562 айлын орон сууцыг МУХБ-ны өмчлөлд 35.4 тэрбум төгрөгөөр тооцон шилжүүлж, барилгын ажлыг үргэлжлүүлж байна. Энэ тавдугаар сард 972 айлын орон сууц ашиглалтад орно. Тус барилгуудыг ашиглалтад ормогц 100 хувь Түрээсийн орон сууцны санд шилжүүлнэ.

Цаашид зөрчил үүссэн төслүүдэд шат дараатай арга хэмжээ авч зээлийн эргэн төлөлтийг сайжруулахад анхааран ажиллана. Мөн үйл ажиллагаандаа ISO олон улсын стандартуудыг нэвтрүүлэхээр зорин ажиллаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
603244
2 эможи

keyboard_arrow_up