COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 18, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Өрийг үлдээх бус, өөрсдийн хэр чадлаар багасгасан

2019 оны 4 сарын 19

Arslan.mn

Монголбанк нь үндсэн зорилтынхоо хүрээнд дунд хугацааны үнийн тогтвортой байдлыг хадгалж ирсэн билээ. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн өсөлтөд дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн мөнгөний бодлогын шийдвэрүүдийг амжилттай гаргасан юм. Энгийнээр тайлбарлабал эдийн засгийн сэргэлтийг дагаж, эрэлтийн шинжтэй инфляци нэмэгдэх хандлагатай байдаг. Хамгийн сүүлийн үеийн судалгааны үр дүнгээс харахад  инфляци 2018 оны эцэст идэвхжихэд хатуу түлш (хэрэглээний нүүрс, мод), шатахуун болон махны үнийн өсөлт голлон нөлөөлжээ. Энэ нь дээрх гурван  төрлийн бүтээгдэхүүн Улаанбаатар хотын жилийн инфляцийн 5.4 нэгж хувийг дангаараа эзэлсэн гэсэн үг. Инфляцийн энэхүү өсөлт нь нийлүүлэлтийн шалтгаантай, түр хугацааных гэдгийг мэргэжлийн эдийн засагчид онцолж буй. Тэдний тайлбарласнаар  инфляци дунд хугацаанд зорилтот түвшний (8 хувь) орчимд эргэн тогтворжиж, 2019 оны хоёрдугаар сард улсын хэмжээнд 6.7 хувь, Улаанбаатар хотод 7.5 хувьтай байна гэжээ.

Харин төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн огцом хэлбэлзлийг үүсгэхгүй байх тухайд гэвэл  Монголбанк 2018 онд нийт 1.2 тэрбум ам.долларыг нийлүүлсэн бөгөөд энэ нь  2019 он гарснаас хойш нийт 600 сая ам.долларыг валютын захад нийлүүлсэн гэсэн тоог зааж байна. Ер нь  Төв банкны тухай хууль болон Валют зохицуулалтын тухай хуулиар бол  Монголбанк Гадаад валютын албан нөөцийг удирддаг бөгөөд Монгол Улсын гадаад худалдааны бодлогыг тодорхойлж хэрэгжүүлэх, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх чиг үүргийг дангаар хүлээдэггүй ажээ.  Гэхдээ хуулинд зөвшөөрөгдсөн үйл ажиллагаагаар гадаад валютын нөөцийн гол эх үүсвэр болох алтны худалдан авалтыг нэмэгдүүлэх, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн арга хэмжээг шат дараалан авсан байна.  Ингэснээр гадаад валютын нөөцийг сүүлийн хоёр жилд 3.5 дахин өсгөж,  3.6 тэрбум ам.долларт хүргэсэн өмнө нь байгаагүй амжилт гэдгийг  мэргэжлийн эдийн засагчид үзжээ. Үүний зэрэгцээгээр  үнэт металл худалдан авалт 2018 оны эцэст 22 тоннд буюу түүхэн дээд хэмжээнд хүрч гадаад валютын нөөцийг 740 сая ам.доллараар нэмэгдүүлсэн байна. Монголбанкны зүгээс ханшийн богино хугацааны огцом хэлбэлзлийг бууруулах, гадаад валютын албан нөөцийн хүрэлцээт байдлыг дээшлүүлэх зарчмыг баримтлан ажиллах аж.

Өнгөрсөн хугацаанд Монголбанкны хувьд улс орныг гадаад валютын өрөнд оруулсан, эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлөхүйц  бодлогын алдааг давтахгүй байхыг баримталсан төдийгүй банкны удирдлагын тогтолцоо энэ бүхэнд ихээхэн үүрэг хүлээсэн байна. Төв банкны хэрэгжүүлэх бодлогод мэргэжлийн багийнхны үүрэг оролцоо чухал байсан нь эндээс харагдаж байгаа юм.  Монголбанкны гадаад өрийн хэмжээг нэмэгдүүлэхгүй байх, алдагдалтай санхүүгийн хэлцэл хийхгүй ажилласны үр дүнд Монголбанкны хуримтлагдаад байсан гурван их наяд төгрөгийн алдагдлыг сүүлийн хоёр жилд 1.2 их наяд төгрөгөөр бууруулжээ. Сүүлийн гурван жилийн хугацаанд Төв банк өргөн хэмжээний шинэчлэл, реформуудыг хийснээр банк санхүүгийн системд хууль эрхзүйн шинэчлэлийг амжилттай бий болгож чаджээ.  Энэ нь Монголбанкинд сайн засаглалын зарчмууд нэвтэрч өрийг үлдээх бус, өөрсдийн хэр хэмжээнд багасгаж ажиллаж байгаагийн нэг жишээ энэ юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
602464
0 эможи

Иргэн
2019-04-19 11:35
Капитал банкны хадгаламж эзэмшигчдийг хохиролгүй бологчихоод том амжилт яриарай Монгол банкаа
keyboard_arrow_up