COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Актив удирдлагын тухай хуулийн хэлэлцүүлэг боллоо

2019 оны 4 сарын 16

ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN

Эдийн засгийн мөчлөг дагасан чанаргүй зээлийн сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор Актив удирдлагын тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр санаачилж, хуулийн хэлэлцүүлгийг Монголбанктай хамтран зохион байгууллаа.

Хэлэцүүлгийг нээж УИХ-ын гишүүн Б.Баттөмөр хэлсэн үгэндээ зээлийн хүүг бууруулах, түүнийг үүсгэхэд нөлөөлж байгаа чанаргүй зээлийг шийдвэрлэх асуудал нь олон нийтийн эрх ашгийг хөндсөн тул нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай асуудлуудын нэг болоод байгааг юуны өмнө хэллээ. Мөн тэрээр улс орнуудад банк, санхүүгийн салбарт хуримтлагдсан чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдэж, цаашид өсөх хандлагатай болсон нь банкнаас олгох зээлийн хэмжээг бууруулж, санхүүгийн зуучлалыг зогсонги байдалд оруулан, эдийн засгийн идэвхжилийг сулруулах, бодит секторын өсөлтийг хязгаарлах, ажилгүйдлийг нэмэгдүүлэх, эдийн засгийн сэргэлтийг удаашруулах сөрөг нөлөөтэй болохыг судалгаа, онолд үндэслэн онцлон тэмдэглэлээ.

Тиймээс эдгээр асуудлаас сэргийлэх, чанаргүй зээл, активыг шийдвэрлэх замаар банк, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах зорилгоор Актив удирдлагын компанийг байгуулах, үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчинг бүрдүүлэх Актив удирдлагын тухай хуулийн төслийг боловсруулсан болохоо танилцууллаа.

Хуулийн төсөл нь банк, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах зорилго бүхий Монгол Улсын Актив Удирдлагын Компанийн үйл ажиллагааны зарчим, удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн үндэс болон эрхлэх үйл ажиллагааны хүрээг тогтоож, зохицуулах юм. Актив удирдлагын тухай хуулийн төсөл батлагдсанаар зах зээл дэх зээлийн нийлүүлэлт нэмэгдэж, бизнес эрхлэгчдэд эдийн засгийн бодит дэмжлэг хүрэх, зээлийн эргэн төлөлтийн явц хурдасч, чанаргүй активыг удирдах, хөрвөх чадвартай хоёрдогч захын үйл ажиллагаа хөгжих, чанаргүй зээлийг шийдвэрлэх замаар зээлийн хүүг бууруулах нөхцөлийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зэрэг нийгэм, эдийн засаг, эрх зүйн эерэг үр дагавар бий болно гэж хууль санаачлагчийн зүгээс үзэж байгаа болно.

Хэлэлцүүлэгт Хууль тогтоомжийн тухай хуулийн 8.1.5, 38.1 дэх хэсэгт заасны дагуу эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх иргэн, хуулийн этгээдийн төлөөлөл болох Монголын банкны холбоо, банкуудын төлөөлөл оролцож, хуулийн төсөлд санал өгөв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
602324
0 эможи

Иргэн
2019-04-16 18:00
Сайхан хууль батлаад хэрэгжүүлэхгүй бол хэрэггүй
keyboard_arrow_up