COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

МЭДЭГДЭЛ

2019 оны 4 сарын 10

Arslan.mn

Харилцагч, хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн тогтвортой байдлыг хангах үүднээс Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн А-96 дугаар тушаалаар Капитал банкийг албадан татан буулгах шийдвэр гаргаж, Банкны эрх хүлээн авагч томилсон.

Банкны эрх хүлээн авагч томилогдсоноор Капитал банкны үйл ажиллагааг зогсоон, тус банкны тайлан тэнцэл, хөрөнгийг хүлээн авахаар түргэн шуурхай ажиллаж байна.

Капитал банкны тайлан тэнцэл, хөрөнгийг хүлээн авсаны дараа:

  • 20 сая төгрөгөөс доош дүнтэй харилцах, хадгаламж эзэмшигчдийн нөхөн төлбөрийг ойрын хугацаанд Хаан банкаар дамжуулан олгоно. Аль салбараар олгохыг Хаан банкнаас зарлана. Та бүхний даатгалын нөхөн төлбөрийг Хадгаламжийн даатгалын сангийн эх үүсвэрээс яаралтай олгохын тулд Хаан банк, Хадгаламжийн даатгалын корпорацитай хамтран ажиллаж байна.
  • 20 сая төгрөгөөс дээш дүнтэй харилцах, хадгаламж эзэмшигчдийн нэхэмжлэлийг Банкны эрх хүлээн авагч удахгүй авч эхэлнэ. Шаардлагатай мэдээллийг цаг тухай бүр хүргүүлнэ.

Иймд Капитал банкны харилцагчид Та бүхнийг тайван хүлээцтэй хандахыг хүсч байна.

Монголбанк

2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
602117
0 эможи

Зочин
2019-04-10 15:04
Иргэн хүн хадгалж байгаа мөнгөө бага ч гэсэн өсгөхийн тулд банканд хадгалуулдаг гэтэл банк дампуурсан гээд хүү олгохгүй гэдэг үнэхээр шударга бус, тэгвэл мөнгөө валют болгоод гудасан доороо хадгалсан дээр юум байна
Цэдэн
2019-04-10 14:47
УИХ-НЬ шударга гишүүд ард иргэд хохирч байхад яагаад дуугүй байна, арай Капитал банкны зээлдэгчид биш байгаа
Иргэн
2019-04-10 14:44
Монгол улсын иргэн өөрийн улсын банканд итгээд хадгалуулсан 20-нсая дээших мөнгийг цаашид өгөхгүй юм бол иргэд 20-нсая дээш мөнгөн хадгалуулаад яах юм бэ? бусад банкуудад20-н саяаас дээш хадгаламж эзэмшигч иргэн та одоо Капитал банкинд 20-нсая дээш хадгаламжтай иргэдийг хохиролгүй болгох үгүй хараарай эс тэгвээс мөнгөө даруй татсан дээ харах л үлдлээ
keyboard_arrow_up