COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ХӨГЖЛИЙН БАНК “Export Mongolia 2019”бизнес форумыг хамтран зохион байгууллаа

2019 оны 3 сарын 01

Arslan.mn

Экспорт Олон Улсын Худалдааны Төв ТББ-аас өнөөдөр “Export Mongolia 2019”бизнес форумыг Монгол Улсын Их Сургуулийн Бизнесийн сургууль, Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Хөгжүүлэх Сан, Монгол Улсын Хөгжлийн Банктай хамтран зохион байгууллаа. 

Arslan.mn
 Уг бизнес форум нь уул уурхайн бус нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлж, гадаад худалдааны нэгдсэн сүлжээг бий болгох тал дээр төр хувийн хэвшил, санхүүжүүлэгч байгууллагуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, экспортод гарч буй туршлага болон ололт амжилтыг таниулах зорилготой аж.
Монгол улсын Хөгжлийн банкны хувьд өмнөх жилүүдийн форумыг мөн хамтран зохион байгуулж байжээ.  
Бизнес Форумын үеэр “Монголд үйлдвэрлэв 2019” үзэсгэлэн худалдаа болсон бөгөөд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, аж ахуй нэгж байгууллагуудад АНУ, Канад, Япон улсад экспорт хийх талаар үндсэн ойлголт, мэдээлэл өгч, энэ чиглэлээр хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдтэй танилцах, олон улсын сайн туршлагаас суралцах боломжийг нээж өгснөөрөө онцлогтой байлаа. 

Экспорт Олон Улсын Худалдааны Төв ТББ-ын тэргүүн Д.Оюунбилэг: 

Arslan.mn

“Экспорт Олон Улсын Худалдааны Төв” ТББ нь жил бүр АНУ, Канад, Япон улсуудад “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа, бизнес форумыг амжилттай зохион байгуулж ирсэн бөгөөд “Монголд үйлдвэрлэв 2019” арга хэмжээг  Дэлхийн Банкны дэмжлэгтэйгээр  Дэлхийн банкны 189 орны төлөөлөл байрлах төв цогцолборт 4 сарын 23-26 нд зохион байгуулах гэж байгаа. Уг арга хэмжээ нь үндэсний үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчид, ААН, ЖДҮ, гарааны бизнесүүдэд бүтээгдэхүүн үйлчилгээгээ таниулах зах зээлээ судлах боломж төдийгүй урлаг соёл түүх уламжлалаа хүртэл дэлхий дахинаа  сурталчлах боломж гэж харж  өндөр ач холбогдолтой. 
Бид гадаад зах зээл дээр нэг их танигдаагүй  учраас дэлхий нийтэд монгол брэндийг таниулж, мэдүүлдэг байгууллага зайлшгүй байлгах ёстой гэж үзээд бид нэгдсэн. АНУ, Японы зах зээл дээр анхны алхмуудаа тавьсан байна. Бид нилээн олон төрлийн бүтээгдэхүүн экспортолж байна. Экспортын туршлагатай хүмүүс ч байна. Түүхий эдийн нөөцөө давуу тал болгоод явбал экспортын боломжууд байгаа учраас манай үйлдвэрлэгчид тэр зах зээл рүү өөрсдийгөө бэлтгэж байгаа. Хамтын ажиллагаа гэдэг зүйл чухал. Старт-апууд ч байна. Экспорт хийгээд эхэлсэн компаниуд ч байна. Бүгд л өөр өөрсдийнхөө хэмжээнд хийсэн зүйлтэй байгаа. Зорьсон зорилготой. Бидэнтэй хамтарч байгаа, гадаад зах зээлийг зорьж буй 20 гаруй аж ахуйн нэгж өнөөдөр ирсэн. Ноос ноолууран бэлэн бүтээгдэхүүн, зарим нэг арьсан бүтээгдэхүүн, малын гаралтай бүтээгдэхүүнээрээ нэмүү өртөг шингээн үйлдвэрлэж, экспортолж байгаа.

Монкрем ХХК-ий гүйцэтгэх захирал Э.Урангоо: 

Arslan.mn
Манай компаний хувьд 1989 онд байгуулагдсан. 1997 онд бүтээгдэхүүнээ анх Япон улсруу гаргаж байсан. 2018 оноос АНУ, Канад улсруу гаргаж байгаа. Гоо сайхны бүтээгдэхүүн экспортод гаргахын тулд хамгийн түрүүнд стандарт шаардлагуудыг маш сайн хангасан байх ёстой байдаг. Тэр үүднээсээ бид экспортолж байгаа компанируугаа дээж бүтээгдэхүүнээ өгч явуулаад тухайн улс орны лабораторид нь шинжлүүлж, зөвшөөрсөн тохиолдолд бүтээгдэхүүнээ гаргаж байгаа. Манай компаний хувьд үс, арьс арчилгааны чиглэлээр дагнаж ажиллаж, 2018 онд технологийн хувьд шинэчлэгчдсэн Мала Мола гэх хүүхдийн бие арчилгааны 100 хувь органик бүтээгдэхүүн үйлдвэрлэж, гадаад зах зээлд нийлүүллээ. 

Уран брендийн бренд хөгжүүлэгч Б.Нора:

Arslan.mn
Манай брендийн хувьд олон улсын зах зээл дээр үндэсний хэв загварыг хадгалсан өвөрмөц бүтээгдэхүүнийг экспортлох зорилготой ажиллаж байна. Бид байгуулагдаад удаагүй байгаа хэдий ч олон улсаас хэд хэдэн захиалгыг авсан. Байгуулагдаад удаагүй учраас Монголын хэрэглэгчдэдээ таниулах үйл ажиллагаа явагдаж байгаа. “Уран” брендийн хувьд байгалийн ориг чулууг ашиглан ээмэг, бугуйвч, хөөрөг, зүүлт, дээлийн товч хийх, үүнээс гадна захиалагчийн хүссэн загварын бүтээгдэхүүнийг чулуугаар хийхдээ элбэг хангалуун, ганган хээнцэр гэх өөрсдийн логог оруулж бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг. Бидний хувьд Монгол үндэсний хэв маягийг орчин үеийн хэв маягт нийцүүлэн этник загварын дүр төрхийг гаргаж байгаа. 

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
600689
1 эможи

keyboard_arrow_up