COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Татварын хөнгөлөлтийн хугацаа дууссан нь алт тушаалт буурахад нөлөөлсөн гэж Төв банк үзжээ

2019 оны 2 сарын 11

Монголбанк 2019 оны нэгдүгээр сард 597 кг алт худалдан авсан нь өмнөх оны мөн үеэс 47 хувиар буурсан үзүүлэлт боллоо. Алтны татварын хөнгөлөлт 2.5 хувийг сунгах хуулийн хэрэгжилт дууссантай холбоотой алт тушаалтын хэмжээ буурсан гэж Төв банк тайлбарласан юм.

Холбоотой Зураг

Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар алтны татварын хөнгөлөлтийг цааш үргэлжлүүлэх хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлж шийдүүлнэ гэж мэдэгдээд байгаа юм.

Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар

Алтны татвар өндөр үед Төв банканд тушаасан алтны хэмжээ 2010 онд хоёр тонн болж буурч байсан байна. Харин татварын хэмжээ буурснаар алт тушаалт тогтвортой өсөж, өнгөрсөн онд 22 тонн буюу түүхэн дээд түвшинд хүрч өсжээ. Төв банк дунд хугацаанд гадаад валютын нөөцөө доод тал нь 6.5 тэрбумд хүргэхээр 2019 оны Мөнгөний бодлогын үндсэн чиглэлдээ тусгасан юм. Энэ хүрээнд алт худалдаж авч гадаад валютын нөөцөө зузаатгах үйл ажиллагааг эрчимжүүлээд байна. Гадаад валютын албан нөөцийн хэмжээ 2018 оны байдлаар 3.5 тэрбум ам.доллар байгаа ажээ. Төв банкны зорилтоо хангахын тулд гадаад валютын албан нөөцийг дахин гурван тэрбум орчим ам.доллароор нэмэгдүүлэх шаардлагатай юм.

2018 оны хувьд Дархан Уул, Баянхонгор аймагт сорьцын лаборатори нээгдсэнээр орон нутагт алт худалдаж авах боломж бүрджээ. Мөн алтыг дэлхийн зах зээлийн ханшаар буюу Лондоны Үнэт металлын биржийн ханшаас цэвэршүүлэлтийн зардлыг хасаж худалдаж авч байна. Нэгдүгээр сард Монголбанкны худалдаж авсан алтны дундаж ханш грамм нь 109 мянган төгрөг байжээ. Сүүлийн байдлаар Төв банкны алт худалдаж авах ханш 111 мянган төгрөг давж өссөн байна.

Эх сурвалж: BLOOMBERGTV.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
600074
0 эможи

Зочин
2020-03-03 16:04
Монгол банк

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up