COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Монголбанкнаас сэтгүүлчдэд зориулсан сургалт зохион байгууллаа

2019 оны 1 сарын 16

Mонгол банк зураг зурган илэрцүүд

Монголбанкнаас Макро зохистой бодлого хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ талаар өнөөдөр сэтгүүлчдэд зориулсан сургалт зохион байгууллаа. Эдийн засаг тогтвортой өсөхөд Монголбанкнаас хэрэгжүүлж байгаа макро зохистой бодлого голлох нөлөөг үзүүлнэ гэж тооцсон байна. Хэдийгээр эдийн засаг өндөр өсөлттэй гарсан ч санхүүгийн салбар хямралд орсон нөхцөлд эдийн эдийн засгийн өсөлт ч саарах эрсдэлтэй.

Тиймээс Монгол банкнаас бодлогын хүүгээ нэмэгдүүлж 11 хувь болгосон, хэрэглээний зээлийг хумих бодлого баримталж эхэлсэн. Энэ нь банкны салбарын зохистой харилцааг удирдах, эдийн засгийн сөрөг мөчлөгт дархлаатай байх үүднээс ийм бодлого хэрэгжүүлж байгаа гэдгийг Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа тайлбарлаж байна.

Арилжааны банкууд цалин тэтгэвэрт суурилсан хэрэглээний зээлийг 36 сраар олгодог байсныг 30 болгон бууруулсан, тухайн зээлдэгчийн орлогын 90 хүртлэх хувьд нь зээл олгодог байсныг 70 болгож хязгааралсан. Ингэснээр иргэдийн хэрэглээний зээл буурах, улмаар импортын хэрэглээ ч буурах боломжтой. Нөгөө талдаа чанаргүй зээл буурах, санхүүгийн систем тогтвортой байх боломж бүрдэнэ гэж Монголбанкнаас үзсэн байна.

Эх сурвалж: mnb.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
599331
0 эможи

keyboard_arrow_up