COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Хэрэглээний зээлийг олгодгоороо олгоно, харин ...

2019 оны 1 сарын 04

Хэрэглээний зээлийг олгодгоороо олгоно, харин ...

Иргэдийн авдаг хэрэглээний зээлийн хамгийн түгээмэл бүтээгдэхүүнүүд гэвэл цалин, тэтгэврийн зээл, лизингийн үйлчилгээ байна. Машин, гар утас, тавилга барьцаалсан гэх мэт иргэдийн хамгийн их авдаг зээл энэ. Тэгвэл, энэ сарын нэгнээс  эхлэн хэрэглээний зээлийг тодорхой хэмжээнд хязгаарлаж байгаа.

Үүнийг зээл олгохгүй мэт буруу ойлголт иргэдийн дунд гарчээ. Хязгаарлана гэхээр огт олгохгүй гэсэн үг биш банк хэрэглээний зээлийг олгодгоороо олгоно. Хэрэглэгчид зээлээ авдгаараа авна.

Харин ямар хязгаарлалт тогтоосон бэ гэвэл,Төв банкны Мөнгөний бодлогын хорооны хурлаар өр орлогын харьцаанд 70 хувь гэдэг хэмжээ тогтоож өгсөн. Хугацааг 30 сар байхаар хязгаарласан. Тодорхой хэлбэл, харилцагч банкинд очоод, сард өөрийнхөө олдог орлого буюу татварын дараа авдаг мөнгөнийхөө 70 хувиас хэтрүүлэхгүйгээр эргэн төлөлт хийхээр л зээл авах боломжтой гэсэн үг юм. Гар дээрээ сая төгрөгийн цалин байдлаар авдаг бол сард 700 мянгаас дээш төгрөгийн эргэн төлөлттэй зээл авч болохгүй л гэсэн үг. Үүнээс  гадна, 30 сарын хугацаанд л зээлээ багтаан төлөхөөр болж байна.

Cүүлийн 10 гаруй жилийн хугацаанд өрхийн өрийн түвшин нийт улс орнуудын хувьд хурдацтай өсч байгаа аж. Өрхүүд зээл авч хэрэглээгээ нэмэгдүүлэх нь эдийн засгийн өсөлтийг богино хугацаанд дэмжих боловч дотоодын үйлдвэрлэл бага хөгжсөн орнуудын хувьд импортыг илүүтэйгээр дэмжих, үнэ өсөх зэрэг сөрөг нөлөөг үзүүлдгийг эдийн засагчид тооцоолжээ

Эдийн засгийн уналтын үед өртэй иргэд хэрэглээгээ огцом танах, зээлээ төлж чадахгүйд хүрэх эрсдэлүүд нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж хямралд хүргэх эрсдэлтэй байдаг аж.

 Манай улсын хувьд өрхийн өрийн ДНБ-д эзлэх хувь 2 дахин нэмэгдээд байгаа бөгөөд энэ өсөлтөд ипотекийн зээл голлон нөлөөлж байна. Эдийн засгийн идэвхжил 2017 оны эхнээс сайжирч, банкуудын зээлийн эх үүсвэр нэмэгдсэн хэдий ч уг эх үүсвэр өрхийн хэрэглээний зээлд зарцуулагдаж, өрхийн өрийн түвшинг нэмэгдүүлсээр иржээ.

 Одоогийн байдлаар нийт өрхийн өрийн 50%-ийг ипотекийн зээл, 32%-ийг хэрэглээний зээл эзэлж байна. Банкууд ипотекийн зээл олгохдоо Монголбанкнаас тогтоосон журмын дагуу Өр орлогын харьцаа, Зээл үнэлгээний харьцааг тооцдог.

Харин хэрэглээний зээлийн хувьд ямар нэгэн тогтоож өгсөн зохицуулалт байдаггүй тул эдийн засгийн халалтын үед зээлийн хэт өсөлт, уналтын үед огцом бууралт үүсэж мөчлөгийн далайцыг нэмэгдүүлэх, эдийн засгийг тогтворгүй болгох зэрэг сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй байдгийг сануулж байна. Олон улсын дундаж түвшинтэй харьцуулахад манай орны өрхийн өрийн түвшин доогуур байгаа нь судалгаагаар гарчээ. Гэвч  өр орлогын харьцааг хэт өндөр буюу цалинд 80% хүртэлх, тэтгэвэрт 100% хэмжээгээр тогтоож байгаа нь зээл авсан иргэдийн хэрэглээг огцом танах, зээл чанаргүйдэх зэрэг олон эрсдэлийг дагуулж байна.

Өрхийн хэрэглээний зээлийн өсөлтийг тогтворжуулж зохицуулалт хийхгүй тохиолдолд энэ нь макро эдийн засгийн бодлого, нөөцийн оновчтой хуваарилалт талаас авч үзвэл маш эрсдэлтэй хандлага чиглэл руу явж байгааг “ӨРХИЙН ӨР, ТҮҮНИЙ ЭДИЙН ЗАСАГТ ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ” судалгаа харуулсан байна. Өөрөөр хэлбэл, эдийн засагт ажлын байр бий болж, өрхийн орлого огт нэмэгдэлгүйгээр айл өрхийн өр нэмэгдэж байгаа нь эдийн засгийн өсөлтийн эмзэг байдалд хөтөлнө гэж судлаачид үзэж үүнийгээ бодлогын түвшинд хүргэсэн нь ийнхүү энэ оны эхнээс гольдрилдоо орж байгаа нь энэ бололтой.  

Нэгэн жишээ дурьдахад,Чили улсын санхүүгийн систем 1997 оны Азийн хямрал, 2008-аас 2009 оны дэлхийн хямралын үед тогтвортой байснаараа онцлогтой юм. 2004-оос 2006 онд Чилид иргэдийн зээл өсч жилийн 25 хувьд хүрснээс зээлийн эрсдэлийн сангуудын шаардлагатай хэмжээг нэмэгдүүлжээ. Үр дүнд нь иргэдийн зээлийн өсөлт саарч, эрсдэлийн сангууд нэмэгдэж банкны систем илүү дархлаатай болсон байдаг. 

 Өрхийн өрийн эерэг нөлөө

- Зээлийн ашиглалт нь иргэдийг хэрэглээгээ цаг хугацааны туршид жигд тархаахад тусалдаг. Зээл нь иргэдийн өөрсдийнхөө өнөөдрийн орлого, хуримтлалаараа худалдан авах чадваргүй байгаа бараа, үйлчилгээг худалдан авах боломжийг олгосноор тэдний амьдралын стандартыг дээшлүүлдэг. Өөрөөр хэлбэл өрхийн өр нь хэрэглэгчдийг цаг хугацааны туршид хэрэглээгээ жигд тархаахад нь тусалдаг. Жишээлбэл залуу хэрэглэгчид ирээдүйд илүү их орлоготой болоод түүгээрээ зээлээ эргэн төлнө гэсэн хүлээлтэд үндэслэн зээл авдаг.

-Эдийн засгийн хямралын үед иргэдийн орлого огцом буурсан үед зээлийн тусламжтайгаар хэрэглэгчид хэрэглээгээ жигд тархаадаг ба энэ нь эдийн засаг тогтворжиход сайнаар нөлөөлдөг36. Зарим судлаачдын үзсэнээр өрх болон хувийн секторын өрийн түвшин нь тухайн эдийн засгийн санхүүгийн хөгжлийг илтгэгч нэгэн хүчин зүйл болдог төдийгүй хөгжингүй эдийн засагтай улсуудын хувийн секторын өрийн түвшин нь ихэвчлэн өндөр байдаг.

-Богино хугацаанд эдийн засгийн өсөлтийг дэмжинэ. Иргэдийн авч буй зээлийн өсөлт нь богино хугацаандаа хэрэглээг нэмэгдүүлэх замаар эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлдэг.

Сөрөг нөлөө

-Өрхийн өрийн дарамт хэрэглээг урт хугацаанд хумьснаар эдийн засгийн өсөлтийг сааруулна. Иргэдийн орлого буурах эсвэл зээлийн хүүгийн түвшин ихсэх зэрэг нь зээлийн эргэн төлөлтийг хүндрэлтэй болгодог.

-Өрхийн өр нь санхүүгийн сектороор дамжин эдийн засагт сөргөөр нөлөөлнө. Эдийн засаг өсөлттэй үед банкууд шинэ хэрэглэгчдийг татахын тулд өрсөлддөг учир тэд зээл олгоход тавих стандартаа харьцангуй уян хатан нөхцөлтэй болгож эрсдэлтэй зээл олгож эхэлдэг. Гэвч эдийн засагт хямрал нүүрлэхэд өрхүүд эдгээр эрсдэлтэй зээлээ эргэн төлөх чадваргүй болох магадлал өндөр байдаг. Дэлхийн эдийн засаг, санхүүгийн хямралын өмнө АНУ-ын үл хөдлөх хөрөнгийн зах зээлд бий болсон үйл явц нь дээрх үзэгдлийн тод жишээ юм.

-Гадаад худалдааны тэнцэлд нөлөөлж. ажилгүйдлийн түвшинг нэмэгдүүлдэг.

Эх сурвалж: EAGLE.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
598869
1 эможи

keyboard_arrow_up