COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

МОНГОЛБАНК: Зээлийн дундаж хүү сүүлийн нэг жилд 2.3 нэгж хувиар буурсан

2018 оны 10 сарын 24

Arslan.mn

Шинээр олгосон төгрөгийн зээлийн жигнэсэн дундаж хүү жилийн дүнгээр 2.3 нэгж хувиар буурч, есдүгээр сарын байдлаар 17.7 хувь болсон гэж Монголбанк мэдээллээ. Тайлант хугацаанд шинээр татсан төгрөгийн хадгаламжийн жигнэсэн дундаж хүү 1.3 нэгж хувиар буурч, есдүгээр сарын байдлаар 11.4 хувь болоод байна.

Зээлийн хүүний статистикаас харахад бизнесийн зээлийн хүү дунджаас бага буюу 17.1 хувь байгаа юм. Өнгөрсөн гурван сард хэрэглээний зээлийн эрэлт бизнесийнхээс өндөр байжээ. Ирэх гурван сард банкнууд хэрэглээ, бизнесийн зээлийн эрэлт бага өснө гэсэн хүлээлттэй байгааг Монголбанк мэдээллээ. Бүтцээр нь авч үзвэл нийт зээлийн үлдэгдлийн тал хувийг бизнесийн зээл эзэлж байна. Бизнесийн зээл өмнөх оны мөн үеэс 19 хувиар өссөн бол хэрэглээний зээл илүү хурдацтай буюу 24 хувиар өсжээ.

Arslan.mn

Харин есдүгээр сард хугацаа хэтэрсэн зээл өмнөх сараас 27 тэрбум төгрөг буюу гурван хувиар, чанаргүй зээл өмнөх сараас найман тэрбум төгрөг буюу нэг хувиар буурсан байна. Хэдий тийм боловч чанаргүй зээл нийт зээлийн үлдэгдлийн 8.3 хувийг эзэлж байгаа нь зохист түвшнээс өндөр гэж Монголбанк үзжээ. Тиймээс 2019 оны Мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төсөлд чанаргүй активыг бууруулах стратеги хэрэгжүүлэхээр тусгаад байна. Боловсруулах үйлдвэрлэл, уул уурхай, барилгын салбар чанаргүй зээлийн 50 гаруй хувийг дангаараа бүрдүүлж байгааг Төв банк мэдээллээ.

Arslan.mnArslan.mn

ШУУД ҮЗЭХ: 

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596393
0 эможи

keyboard_arrow_up