COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Монголбанк: FATF-ийн “Саарал жагсаалт”-д орвол санхүүгийн системд хүнд цохилт болно

2018 оны 10 сарын 22

Arslan.mn

2019 оны Мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төсөлд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх асуудлыг чухалчилж авч үзсэн гэж Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан мэдээллээ.

Учир нь FATF-ийн "Саарал жагсаалт”-д орвол Монгол Улсын санхүүгийн системд хүнд цохилт болно гэж Төв банк үзэж байгаа юм. Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага FATF-аас Монгол Улсад мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр хийсэн ажлын тайлангаа 2019 оны нэгдүгээр сарын 30-нд өгөх даалгавар өгсөн байна. Харин Монгол Улсыг “Саарал жагсаалт”-д орох эсэх шийдвэрийг 2019 оны долоодугаар сард гаргахаа мэдэгджээ. FATF-ийн зүгээс эдийн засгийн ил тод байдал, банкнаас бусад санхүүгийн зах зээлийн хяналт, хууль зөрчигчдөд хүлээх хариуцлага зэрэг дөрвөн асуудлыг шийдвэрлэх шаардлага тавьсан байна.

Ирэх оны Мөнгөний бодлогын үндсэн чиглэлд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр Төрийн эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллахаар тусгасан нь хууль хүчний байгууллагын оролцоо чухал байсантай холбоотой гэж Төв банк мэдээлсэн юм.

Мөн 2019 онд гадаад тодорхойгүй байдал мөнгөний бодлогод эрсдэл болж байгаа тул валютын нөөцийг бүрдүүлэх, банк санхүүгийн системийн тогтвортой байдлыг хангах чиглэлд анхаарч ажиллана гэж төлөвлөөд байгаа ажээ.

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596291
0 эможи

keyboard_arrow_up