COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ДОЛЛАРЫН ханш суларч эхэлжээ

2018 оны 10 сарын 05

Arslan.mn

Сүүлийн үед багагүй өсөөд байсан ноён долларын ханш эргэж буурах хандлага үүслээ. Өнөөдөр  ам.долларын ханш арилжааны банкуудад 3-4 орчим төгрөгөөр, Монголбанкны зарласан ханш 1 төгрөгөөр, ченжүүд дээр 5-7 төгрөгөөр буурав. Цаашид ч долларын ханш сулрах төлөвтэй байна. Валютын ханш нь худалдааны болон төлбөрийн тэнцэл зэрэг эдийн засгийн суурь хүчин зүйлсээс голлон хамаардаг ч, иргэдийн хүлээлт үүнд мөн томоохон нөлөөтэй. Монгол Улсын худалдааны тэнцэл 869 сая ам.долларын ашигтай байгаа буюу эдийн засгийн суурь хүчин зүйлс тогтвортой байхад ханш огцом савласан нь иргэдийн дунд ханш өсөх нь гэсэн хүлээлт үүссэнтэй шууд холбоотой. Улирлын шинж чанартайгаар импорт нэмэгдэж, долларын эрэлт сүүлийн үед огцом өссөн ба энэ нь банкууд болон ченжүүд дээр ам.долларын богино хугацааны хомстолыг үүсгэж улмаар ханшийг өсгөж эхэлсэн. Хамгийн гол нь иргэд ханш өсөх нь гэсэн хүлээлтээр төгрөгөө ам.доллар луу хурдтай хөрвүүлсэн нь энэ өсөлт дээр нэрмээс болж байна.

Та төгрөгийн хадгаламжаа аваад долларынх болгосон юм биш биз? Хэрэв тийм бол та ханшийг өсгөхөд гар бие оролцсон хүмүүсийн нэг бөгөөд цаашид ханш тогтворжиж, сулрах хандлагатай байгааг анхааруулъя. Өнөөдөр банкуудад төгрөгийн хадгаламжийн жилийн дундаж хүү 12.3% орчим, ам.долларынх 5.1% байна. Харин ам.долларын ханш өмнөх оноос 4.1%-аар өсөөд байгаа. Хэрэв та жилийн өмнө төгрөгөө ам.доллар болгож хадгалуулсан бол жилийн өгөөж нь ердөө 9.2 хувь байх байж. Гэтэл төгрөгийнх нь түүнээс дариу 3.1%-аар илүү байгааг тооцож болно. Тэгэхлээр үнэн хэрэгтээ төгрөгөө ам.долларлуу шилжүүлсэн хүн 3.1%-аар бага өгөөж хүртсэн дүр зураг харагдаж байгаа. Ерөөс хэн нэг хүний богино хугацаанд ашиг олох сонирхлоос үүдсэн зөвлөмж, үгнээс болж валютын ханш өссөн ч одоо эргээд эдийн засгийн суурь хүчин зүйлсдээ нийцтэй чиглэл рүү буурч байгааг тэмдэглэх нь зүйтэй байх.

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595636
0 эможи

keyboard_arrow_up