COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

2018 он гарснаас хойш ипотекийн зээлийн санхүүжилтэд 155 гаруй тэрбум төгрөг олгосон

2018 оны 8 сарын 29

Arslan.mn

Монголбанк ипотекийн зээлийн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд долоодугаар сард 15.9 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 231 зээлийн хүсэлтэд олгохоор арилжааны банкнуудад хуваарилсан байна. Ингэснээр он гарснаас хойш ипотекийн зээлийн санхүүжилтэд 2050 орчим иргэн хамрагдаад байгаа аж.

Өөрөөр хэлбэл Засгийн газраас 59.6 тэрбум төгрөгийг 860 зээлийн хүсэлтэд, Монголбанкнаас 96.2 тэрбум төгрөгийг 1187 зээлийн хүсэлтэд олгожээ. Энэ онд ипотекийн зээлийг улсын төсвөөс болон Монголбанкны зээлийн эргэн төлөлтөөс нийт 300 гаруй тэрбум төгрөгөөр санхүүжүүлж байгаа юм. Ингэснээр зээлдэгчдийн тоо 2017 оныхоос мянгаар буурч 5000 орчим хүн хамрагдах төлөвтэй байна.

Харин 2014 онд ипотекийн зээл оргил үедээ хүрч байхад 18 мянган иргэн хамрагдаж байсан юм. Цаашид ипотекийн зээлийн санхүүжилтийг нэмэгдүүлэхийн тулд 2019 оны төсөвт 500 тэрбум төгрөг оруулж өгөх хүсэлт тавьсан талаар Барилга, Хот байгуулалтын сайд Х.Баделхан мэдээллээ.

Олон Улсын Валютын Сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” хэрэгжүүлж эхэлсэнтэй холбоотойгоор ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс Монголбанкнаас ипотекийн хөтөлбөр Засгийн газарт шилжинэ. Тиймээс Төр өөрийн бодлогоор тусдаа авч явах шаардлагатай болж байгаа аж.

Долоодугаар сарын байдлаар нийт зээлдэгчдийн тоо 93 мянгыг давж, ипотекийн зээлийн үлдэгдэл 4.2 их наяд төгрөгт хүрээд байна.

Т.Дэмбэрэлням

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594342
0 эможи

keyboard_arrow_up