COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Монголбанк тавдугаар сард 1,661 килограмм алт худалдан авчээ

2018 оны 6 сарын 13

алт зурган илэрцүүд

Монголбанк 2018 оны 5 дугаар сард 1,661 кг алт худалдан авсан нь өмнөх оны мөн үед 1,845 кг алт авч байснаас 184 кг-аар бага байна.

2018 оны эхний 5 сарын байдлаар нийт 4.95 тонн алт худалдан авсан нь өмнөх оны мөн үед 4.88 тонн алт авч байснаас 73 кг-аар их буюу 1.5%-иар өссөн үзүүлэлттэй байна.

Тавдугаар сарын байдлаар Лондонгийн үнэт металлын захын алтны ханш бага байгаагаас шалтгаалан 1 грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 100,642.85 төгрөг байв.

Тус банкнаас “Эх орныхоо алтыг Эрдэнэсийн сандаа” аяныг зургаадугаар сарын 4-ний өдрөөс таван сарын хугацаатай эхлүүлээд байгаа билээ.

Ингэснээр аж ахуйн нэгж, байгууллагууд олборлосон алтаа Монголбанк болон арилжааны банкуудад худалдаж, алт тушаалтыг нэмэгдүүлнэ гэж үзжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
58420
0 эможи

keyboard_arrow_up