COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

АНУ-ын Төв банкны бодлогын болзошгүй нөлөө ба Монгол Улс

2018 оны 5 сарын 23

АНУ-ын Холбооны Нөөцийн банк бодлогоо чангатгах нь Ази, Номхон далайн улсын банкнуудад төдийлөн сөргөөр нөлөөлөхгүй гэж “Fitch” агентлаг шинээр гаргасан тайландаа дурджээ. Хэдий тийм боловч гадаад өр, хөрөнгө оруулалтын хэмжээ нь өндөр байгаа орнуудын зээл болон хөрвөх чадварт эрсдэл үүсэхээр байгааг “Fitch” агентлаг анхааруулсан байна. Ялангуяа гадаад валютын ханшнаас өндөр хамааралтай Шри-Ланка болон Монгол зэрэг улсын банкны салбарт дарамт учруулахаар байгаа юм байна. Харин Хонгконг, Сингапур зэрэг санхүүгийн төвүүдэд нөхцөл байдал харьцангуй сайн ч хөрөнгө оруулалтын орчинд савлагаа үүсэж болзошгүй гэж шинжээчид тооцоолжээ.

“Fitch” агентлагийн мэдээлснээр АНУ-ын Холбооны Нөөцийн банк 2019 оны эцэс гэхэд бодлогын хүүгээ 3.25 хувь болгож өсгөх төлөвтэй байгаа юм. 2004-2006 онд Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгээ нэг хувиас 5.25 хувь болгон өсгөхөд Ази, Номхон далайн бүсийн орнуудын банкны салбарт тодорхой сөрөг нөлөө мэдрэгдэж байжээ. Үүнээс хойш бүсийн банкны салбар "Basel 3" зэрэг олон улсын стандартыг нэвтрүүлснээр тогтвортой өсөлтөө хадгалах боломж бүрдээд байгааг “Fitch”-ийн шинжээчид онцолж байна.

Эх сурвалж: bloombergtv.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
57615
0 эможи

keyboard_arrow_up