COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ОУВС-гаас Монгол Улсад олгосон санхүүжилтийн дүн 152.8 сая ам.долларт хүрлээ

2018 оны 4 сарын 26

Arslan.mn

Монголбанкнаас 2017 он болон дөрөвдүгээр сард эдийн засаг, санхүүгийн салбарт болсон онцлох үйл явдлуудын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Arslan.mn

Хэвлэлийн бага хурлын үеэр Монголбанкны хэвлэлийн албаны ахлах мэргэжилтэн Д.Ариунаа "Энэ сард Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар Монголбанкны зээлийн мэдээллийн сангаас мэдээлэл солилцох лавлагаанд зарим иргэний мэдээллийг тусгахгүй байх нөхцөлийг тодорхойлсон. Тодруулбал, 2018 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс өмнө зээл, төлбөрөө бүрэн барагдуулж дууссан чанаргүй зээлийн нэгээс дээшгүй түүхтэй болон үүрэн эсвэл суурин холбооны үйлчилгээний төлбөрийн зөрчил нь 90 хоногоос дээшгүй хугацааны хэтрэлттэй бол Монголбанкны зээлийн мэдээллийн сангийн лавлагаанд тусгахгүй болгож хэвийн ангилалд шилжүүлсэн. Програмаар шүүхэд нийт 41,085 иргэний мэдээлэл дээрх нөхцлийг хангасан.

Монголбанк 2017 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаа Санхүүгийн тайлагналын олон улсын стандартын дагуу бэлтгэж, хөндлөнгийн аудитын PWC Mongolia компаниар баталгаажууллаа. Тайлант хугацаанд Монголбанк 176.6 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж, 2012-2016 онд хуримтлагдсан 3 их наяд төгрөгийн алдагдлыг 2.8 их наяд төгрөг болгож бууруулаад байна.

Олон Улсын Валютын Сан (ОУВС)-гийн Захирлуудын зөвлөл 2018 оны гуравдугаар сарын 28-ны өдөр хуралдаж, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлж буй Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хэрэгжилтийн гурав дахь шатны үнэлгээг хийхдээ хөтөлбөрийн хэрэгжилт сайн, эдийн засгийн өсөлт нэмэгдэж, төсөв, гадаад валютын нөөцийн гол зорилтууд давж биелэн Монгол Улсын эдийн засаг төсөөлж байснаас илүү хурдацтай сэргэсэн хэмээн дүгнэн баталсан. Үүний үр дүнд 30.55 сая ам.долларын хөтөлбөрийн санхүүжилт Монголбанкны дансанд шилжин орж, улмаар гадаад валютын улсын нөөцийг энэ хэмжээгээр нэмэгдүүллээ. Ингэснээр тус хөтөлбөрийн хүрээнд ОУВС-гаас Монгол Улсад олгосон санхүүжилтийн дүн 152.8 сая ам.долларт хүрлээ." хэмээлээ.

Arslan.mn

Arslan.mn

Эх сурвалж: Гэрэл зургийг mpa.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
56549
0 эможи

keyboard_arrow_up