COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 16, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

“Жаст”-ын Ш.Батхүүгийн өмгөөлөгч Б.Баатарсайхан ХАДГАЛАМЖ БАНКНЫ талаар НОЦТОЙ БАРИМТУУД дэлгэлээ

2018 оны 4 сарын 20

Холбоотой Зураг

Нэг өдрийн дотор банкны эрх хүлээн авагч томилогдон, банкийг албадан татан буулгах саналаа бэлтгэж  Монголбанкинд хүргүүлээд, Төрийн банкинд актив хөрөнгийг шилжүүлэх гэрээ байгуулсан

“Жаст”-ын Ш.Батхүүгийн  өмгөөлөгч Б.Баатарсайхан “Өдрийн сонин”-д ярилцлага өгчээ. Тэрбээр ярилцлагадаа Хадгаламж банкийг нэгтгэхдээ албаны хүмүүс хэрхэн бохир арга хэрэглэсэн талаар өмнө нь гарч байгаагүй ноцтой баримтуудыг дэлгэжээ.Ө.Баатарсайхан өмгөөлөгч Хадгаламж банкийг хууль бусаар төрийн мэдэл шилжүүлсэн хэмээн мэдэгдлээ.Түүний ярьсан баримтуудаас онцолъё. 

1. Би энэ удаа Хадгаламж банкийг онцолж ярьмаар байна. Хадгаламж банкийг 2006 онд өмч хувьчлалаар “Чингис хаан банк, Монгол даатгал компани болон ОХУ-ын Народный братский банк”-уудын консорцуим аваад дараа нь ОХУ-ын Коалка группт зарчихсан байсан. Коалка групп нь Хадгаламж банкийг буцааж зарах сонирхлоо ОХУ-ын Россельхоз банкаар дамжуулан Жаст группт 2008 оны эцсээр ирүүлсэн байдаг.Хадгаламж банкны тухайн үеийн нөхцөл байдлыг судалж үзэхэд 87 тэрбум төгрөгийн активтай, нийт зээлийн багцын 13,5 хувь нь чанаргүй ангилалд орсон, 4 тэрбум төгрөгийн алдагдалтай, ердөө 7 тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгөтэйбайсан. Гадны эзэмшилд байсан ийм банкийг Монголдоо оруулж ирэх боломжийг ашиглан 2009 оны дөрөвдүгээр сард 39 сая ам.доллараар худалдаж авсан юм байна лээ.
2. Яг энэ үетэй давхцан Монгол шуудан банкны үйл ажиллагаа доголдож эхэлсэн байдаг. Монголшуудан банкны зүгээс Ш.Батхүүд хөрөнгө оруулалт хийх, худалдан авах санал тавьсан байна лээ. Тэр үед Монголшуудан банк Монгол Улсын хөгжлийн сангаас 16 тэрбум төгрөгийн зээлтэй, иргэд байгууллагын 260 орчим тэрбум төгрөгийн харилцах, хадгаламж эрсдэлд орох нөхцөл байдал үүссэн байсан. Монголшуудан банк орон нутагт өргөн салбар сүлжээтэй байсан нь Монголшуудан банкийг Хадгаламж банкинд нэгтгэх гол хүчин зүйл болсон.  Харин Монголшуудан банкинд бий болсон 58 тэрбум төгрөгийн чанаргүй зээл болон Хадгаламж банкинд байсан бусад чанаргүй зээлийг барагдуулах талаар Монголбанктай тохиролцон Хяналт шалгалтын дунд хугацааны хөтөлбөрийг 2011 оноос хамтран хэрэгжүүлж, графикийн дагуу тодорхой хугацааны туршид барагдуулж байсан. 
3. Ш.Батхүү захирал банкны дүрмийн санд хөрөнгө оруулалт байнга хийж, Хадгаламж банкны дүрмийн санг 84 тэрбум төгрөгт хүргэсэн байдаг. Банкны хэвийн үйл ажиллагаа цар хүрээг нэмэгдүүлэн 2010-2013 онд банкны өөрийн хөрөнгө болон түүнд тавигдах шаардлагыг бүрэн биелүүлж ирсэн. 
4. 2013 он гэхэд Хадгаламж банк нь Монгол Улсын банкны зах зээлд бүрэн танигдаж, үйл ажиллагаа, үйлчилгээний өргөн сүлжээтэй Монгол Улсын томоохон тэргүүлэх банкны нэг болж чадсан. Тухайлбал, 1.1 их наяд төгрөгийн активтай, 503 салбар нэгжтэй, 3300 гаруй ажилтантай, 2,7 сая харилцагчтай, 550 тэрбум орчим төгрөгийн хадгаламжтай, 400 мянга гаруй хадгаламж эзэмшигчтэй болсон байсан. 
    
5. Хадгаламж банкийг төрд авах гол шалтгаан нь тухайн үед Стандарт банкнаас “Жаст” группийн авсан зээлийн асуудал юм. Тухайн үед Ш.Батхүүгээс авах гол хөрөнгө нь Хадгаламж банк байсан. Миний санаж байгаагаар энэ зээлийг хариуцах эзэн, барагдуулах хөрөнгөний хойноос л төрийн механизм хөдөлж эхэлсэн. 
Ш.Батхүүгийн хувьд Хадгаламж банкинд олон улсын болон дотоодын аудитын байгууллагаар үнэлгээ хийлгэхэд тухайн үед Хадгаламж банк нь 200-300 сая ам.доллараар үнэлэгдэж байсан. Тэрээр  банкны хувьцааныхаа тодорхой хувийг бусдад худалдах тохиролцоог  хэд хэдэн этгээдтэй хийж байсан бөгөөд тохиролцсон саналаа Монголбанкинд хүргүүлсэн боловч тодорхойгүй  шалтгаанаар зөвшөөрөл өгөөгүй байдаг. 
6. Хадгаламж банкийг доголдуулах үйл ажиллагаа 2013 оны долдугаар сарын дундаас эхэлсэн. Тухайлбал, 2013 оны долдугаар сарын 14-17-ний өдрүүдэд Хадгаламж банкийг төлбөр түргэн гүйцэтгэх чадварын дутагдалд оруулахын тулд Хадгаламж банкинд хадгалагдаж байсан Хөгжлийн банкны 35 тэрбум төгрөгийн хадгаламж, Өргөн хэрэглэгээний барааны үнэ тогтворжуулах хөтөлбөрийн санхүүжилтэнд зориулж Монголбанкнаас Хадгаламж банкинд байршуулж байсан 54 тэрбум зээлийг тус тус хугацаанаас нь өмнө татан авсан.
7. 90 орчим тэрбум төгрөгийн бэлэн мөнгийг Хадгаламж банкнаас татсан ч  Хадгаламж банкны төлбөр түргэн гүйцэтгэх чадвар 2013 оны долдугаар сарын 17-ны өдрийн байдлаар сайн хэвээрээ байсан. Хадгаламж банкийг төлбөр түргэн гүйцэтгэх чадварын дутагдалд орсон гэж хэлэх боломжгүй байсан тул улсын байцаагчийн 18-ны өдрийн актаар 23 төлбөр хариуцагчийн зээлийг муу ангилалд оруулж, Ш.Батхүүд хамаатуулан банкны эрсдлийн санг 146 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тогтоосон. Энэ 23 харилцагчийн зээлэнд Ш.Батхүүд хамааралгүй зээлүүд ч байдаг. Мөн зарим зээлийн хугацаа нь дуусаа ч үгүй байдаг. Энэхүү тавигдсан актад мөн Монголбанктай харилцан тохирч хэрэгжүүлж байсан дунд хугацааны хөтөлбөрт хамрагдаж байсан зээлүүдийг хугацаанаас өмнө гэнэт ангилж оруулсан. 
8.  146 тэрбум төгрөгийн эрсдлийн санг хууль бусаар  бий болгосноор банкны үйл ажиллагаанд доголдол үүсгэсэн. Ингэснээр банкны өөрийн хөрөнгийн хүрэлцээний зохистой харьцаа алдагдаж,  нийт өөрийн хөрөнгө нь байвал зохих зохистой харьцаанаас хэд дахин дутах нөхцөл үүсгэсэн. Ингээд Хадгаламж банкийг өөрийн хөрөнгийн шаардлага хангаагүй гэж үзэн эрх хүлээн авах албадлагын арга хэмжээг авсан.
9. Өмгөөлөгчийн хувьд Хадгаламж банкинд хууль бусаар албадлагын арга хэмжээ авсан гэж үзэх хэд хэдэн асуудал байгаа. Төрийн өмчийн хорооны даргын 2013 оны долдугаар сарын 19-ний өдрийн шийдвэрээр “Жаст” групп  Стандарт банкнаас зээл авахад Эрдэнэт үйлдвэр баталгаа гаргасантай холбоотой үүссэн нөхцөл байдлыг судлах, холбогдох байгууллагуудыг мэдээллээр хангах ажлын хэсгийг байгуулсан байдаг. Энэхүү ажлын хэсгийн хурлын протоколд зарим төрийн албан хаагч ноцтой асуудал ярьсан байдаг. Тухайлбал,“... Энэ нөхцөл байдалтай холбогдуулаад Монголбанк болон Засгийн газрын түвшинд 2013 оны долдугаар сарын дунд үеэс тухайн асуудал яригдаж байгаа юм байна лээ.  ...Жаст групп ХХК-ийн мэдэлд “Хадгаламж” банк байдаг. “ ...Хадгаламж банк ерөнхийдөө унаад сайн активыг шилжүүлээд...”, “Шилжүүлнэ гэхээр яах юм бэ. Худалдаж авах юм уу. Юу гэсэн үг вэ. Хувийн банкийг тэгж болж байгаа юм уу?.“Тэгж болж байна. Танайх БЭТ томилох юм байна лээ” ... Эндээс үзвэл төрийн эрх бүхий албан тушаалтнууд Хадгаламж банкийг шилжүүлэхээр урьдчилан тохирсон гэж үзэх эргэлзээ төрж байна. 
9. Энэхүү үйлдлүүд нь бодит нөхцөл байдал дээр биеллээ олж эхэлсэн. Монголбанкнаас 2013 оны долдугаар сарын 22-ны өдрийн үдээс хойш томилогдох шийдвэр нь албажсан банкны эрх хүлээн авагч нь мөн өдрийнхөө 14 цагийн орчим тамга тэмдгээ захиалан хийлгэж авсан байдаг.
10. Хадгаламж банкинд хуульд заасны дагуу тодорхой хугацааны дотор үйл ажиллагааг нь сайжруулах арга хэмжээг авах ёстой. Гэтэл Эрх хүлээн авагч нь хуулийн хугацаа тоологдож эхлээгүй байхад шууд 22-ны өдрөө банкийг албадан татан буулгах саналаа Монголбанкинд хүргүүлсэн байдаг.
11. Банкны эрх хүлээн авагчийн саналд нэгэн анхаарал татаж байгаа асуудал нь “банкны олон нийтэд хандсан үндсэн суурь бүтээгдэхүүн үйлчилгээ, зах зээлд эзлэх байр суурь, банкны салбар, нэгжийн өргөн сүлжээ, хүний нөөцийн чадавх, техникийн болон үйл ажиллагааны технологи зэрэг нь салбартаа өрсөлдөхүйц хэмжээнд хэвээр хадгалагдаж байгааг үндэслэн банкны эрх хүлээн авах арга хэмжээний санал боловсрууллаа.” гэж, мөн “ ... нөлөө бүхий 3 банкинд шилжүүлэх боломжтой байсан боловч эдгээр банкууд нь тус банкны хөрөнгө шилжүүлэн авах санал ирүүлээгүйгээс...” гэж дүгнэсэнээс үзвэл Хадгаламж банкинд эцсийн шатны арга хэмжээг авах хууль зүйн нөхцөл бүрдээгүй.  
12. Хадгаламж банкийг албадан төрд авснаар “Жаст” групп нь Хадгаламж банкинд оруулсан нийт хөрөнгө оруулалт болох 100 орчим сая ам.долларын эрсдэл хүлээсэн.
13. Банкны эрх хүлээн авагчийн зардалд Хадгаламж банкнаас бэлнээр авсан 7 тэрбум төгрөг, Ш.Батхүүгийн Хадгаламж банкны дүрмийн санд оруулсан 84 тэрбум төгрөг, зээлийн барьцаанд байсан хөрөнгүүдийг юунд яаж зарцуулсан нь өнөөдрийг хүртэл тодорхой бус байна.
14. Энэ бүхнээс үзэхэд тухайн үед Хадгаламж банкинд зөв менежмент хийсэн бол Стандарт банкнаас авсан зээлийг бүрэн төлж барагдуулах боломж байсан. Энэ боломж одоо ч байгаа гэж би үздэг. Ер нь Хадгаламж банкинд албадлагын арга хэмжээ авах хууль зүйн шаардлага байсан уу гэдэгт өмгөөлөгчийн хувьд өнөөдрийг хүртэл эргэлзэж байна. Монгол Улсдаа хөрөнгө оруулалт татан, томоохон бизнес эрхэлж байсныхаа төлөө өнөөдөр Хадгаламж банкаа хууль бусаар төрд хураалгасан асуудлыг  шалгуулахаар өмгөөлөгчийн хувьд би хууль хяналтын байгууллагад хандсан. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
56297
3 эможи

Зочин
2018-04-23 09:37
neg yum dutuu bna. hamgiin chuhal ni hadgalamj bankind hongkong solongos taiwani geed ulsuudaas horongo oruulalt hiigeed huvitsaaniih ni todorhoi huviig ezemsheed aviya gesen tom tom horongo oruulagch bankuud bsaar btal tuhain ued mongol bank yamarch tiim bolomj olgohguigeer shuud bet tomilj toriin bankind negtgesen. uuniig mash sain shalgah heregtei. 7sariin 23nd negtgeed 24nd buh gazruudiinh ni hayagiig solison. hayagiig ni buur beldchihsen bsan geed boddoo......ter olon hayagiig hiihed yamar tsag hugatsaa oroh bilee yaj hiih bilee.........kkkk.......
яүёх
2018-04-20 23:08
төрийн нэрээр хулгай хийдэгийн нэгэн жишээ юм шиг байна.
keyboard_arrow_up