COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Хөгжлийн банкны удирдлага Беларусийн Аж Үйлдвэрийн сайдыг хүлээн авч уулзлаа

2018 оны 3 сарын 29

Arslan.mn

Монгол Улсын Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Б.Батбаяр Бүгд Найрамдах Беларусь Улсын Аж Үйлдвэрийн сайд, Беларусь, Монголын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын Беларусийн хэсгийн дарга В.М.Вовк тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр /2018.03.29/ хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр талууд Хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцож, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийн худалдан авалт, төлбөрийн хөнгөлөлттэй нөхцөл болон тус салбарт хамтран хэрэгжүүлэх боломжтой төсөл хөтөлбөрийн талаар санал солилцлоо.

Уулзалтад Бүгд Найрамдах Беларусь Улсын Аж Үйлдвэрийн сайд, Беларусь, Монголын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын Беларусийн хэсгийн дарга В.М.Вовк тэргүүтэй төлөөлөгчид болон МУХБ-ны Гүйцэтгэх захирал Б.Батбаяр, Тэргүүн дэд захирал Ч.Энхбат нарын холбогдох албаны хүмүүс оролцов.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
55468
0 эможи
Хөгжлийн банк

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up