COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

О.Эрдэмбилэг: Хүү буурснаар банкны салбарын өртөг буурч, эдийн засагт дэмжлэг болно

2018 оны 3 сарын 23

Arslan.mn

Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл өнөөдөр хуралдаж гаргасан шийдвэрээ танилцуулж байна.


Төв банкны Тэргүүн дэд ерөнхийлөгч О.Эрдэмбилэг "Төв банкны Мөнгөний бодлогын зөвлөл хуралдаж шийдвэрээ гаргалаа. 

Arslan.mn

Ингээд бодлогын хүүг нэг нэгж хувиар бууруулж 10 хувь болгох шийдвэр гаргаж байна".

ХҮҮ БУУРСНААР БАНКНЫ САЛБАРЫН ӨРТӨГ БУУРЧ, ЭДИЙН ЗАСАГТ ДЭМЖЛЭГ БОЛНО
"Ийм шийдвэр гаргасан хамгийн том үндэслэл нь инфляци зорилт түвшинд хадгалагдах төсөөлөл байлаа. Тиймээс эдийн засгийн бодит секторыг дэмжих нь зүйтэй. 

Хүү буурснаар банкны салбарын өртөг буурч, эдийн засагт дэмжлэг болно.

Цаашид инфляци зорилтоос давах үндэслэл бага байна гэсэн дүгнэлтэд хүрсэн" гэж Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа хэллээ.

БОДЛОГЫН ХҮҮ ТҮҮНИЙ НӨЛӨӨЛӨЛ:

Аливаа улс орнуудын Төв банк бодлогын хүүг тогтоож барьдаг. Бодлогын хүү хэдэн хувь байхаас арилжааны банкуудын зээлийн хүү хэр өндөр байх нь хамаардаг билээ. Манай улсын хувьд одоогоор арваас дээш хувь буюу харьцангуй өндөрт тооцогдохуйц бодлогын хүүтэй байна.

Харин үүнийг дагаад арилжааны банкуудын зээлийн хүү жилд дунджаар 20 хувь байгаа. Төв банк бодлогын хүүг өндрөөр тогтоосноор арилжааны банкуудаас Төв банканд татах мөнгөний хүүг өндөрсгөж байна гэсэн үг.  Энэ тохиолдолд арилжааны банкууд мөнгөө өндөр хүүтэйгээр харьцангуй найдвартай буюу Төв банканд байршуулна. Ингэснээр арилжааны банкуудаас гарах зээлийн хүү нэмэгдэж, зах зээлд зээл хэлбэрээр нийлүүлэгдэх мөнгөний хэмжээ багасдаг жамтай. 

Өөрөөр хэлбэл банк бага хүүтэй мөртлөө эрсдэлтэйгээр аж ахуйн нэгж, байгууллагуудад мөнгө зээлдүүлэхийн оронд Төв банканд илүү найдах юм. Тийм учраас Төв банк бодлогын хүүгээ нэмэх нь зах зээл дэх бэлэн мөнгөний нийлүүлэлтийг харьцангуй багасгадаг. Ингэснээр инфляци буурах нөхцлийг бүрдүүлж байдаг. 

Бодлогын хүү хэдий чинээ өндөр байна тус улсын мөнгөний бодлого төдийн чинээ хатуу байна гэсэн үг юм. 

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnГэрэл зургийг: MPA.MN

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
55232
1 эможи
keyboard_arrow_up